2007-09-27

Мандухай

Мандухай
Үг. Б. Пүрэвдорж Ая. Д. Баттөмөр
Өвөг дээдсийнхээ алтан суудлыг
Өмгөөлөн босов оо ай Мандухай
Өвөр зуураа эвээ эрхэмлэн
Өнөр монголоо нэгтгэв ээ
Өүлэн эхийнхээ ухааны царыг
Өвлөж аваад үйлсээ мандуулав аа
Цэцэн Мандухай ай Мандухай
Хаан эзнийхээ алтан титмийг
Хамгаалан босов оо ай Мандухай
Хасарын үрээс хайраа хатамжлан
Хамаг монголоо нэгтгэв ээ
Тэмүүжин өвгийнхөө төрийн тамгыг
Тэвэрч аваад улсаа мандуулав аа
Цэцэн Мандухай ай Мандухай
Халх түмнийхээ алтан удмыг
Хайрлан өсгөв өө ай Мандухай
Хагарсан улсаа нэгтгэн эвлүүлээд
Хүмүүн олноо жаргуулав аа
Эзэн Чингисийнхээ төрийн сүлдийг
Өргөж аваад өнөд мөнхөрвөө
Цэцэн Мандухай ай Мандухай

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen