Posts mit dem Label Адарсүрэн werden angezeigt. Alle Posts anzeigen
Posts mit dem Label Адарсүрэн werden angezeigt. Alle Posts anzeigen

2025-08-01

Мөрөөдлийн дуу

Таанын үнэрт салхи чи
Талын дээгүүр өнгөрөхдөө

Танхил хонгор түүнд минь
Танил дууг минь дамжуулаарай

Сэвсээ зөөлөн салхи чи
Сэлүүн талаар аялахдаа
Сэтгэлт хонгор түүнд минь
Сэтгэлийн үгийг минь шивнээрэй

Үелзүүр зөөлөн салхи чи
Үүлсийг хөөн наадахдаа
Үнэнч хонгор түүнийг минь
Үнсэн таалан илбээрэй

Хангайн сэрүүн салхи чи
Хаврын шувуудтай хамтдаа
Харьж намайг очино гээд
Хайртай түүд минь дамжуулаарай

2009-07-26

Алтай хангайн уулс

Дууг сонсох: mongolduu.com

Алтай хангайн уулс

Үг Д.Жамъян Ая Л.Батаа
Алтайнхаа уулсыг юугаан болгоод
Асарлуулан сүмбэрлүүлэн зүүдлэв дээ би
Аавын заяатай нутаг болоод
Амгалан нойрондоо зүүдэлдэг юм уу даа би

Аяа хөөрхий
Алдрай мину зэ

Хангайнхаа уулсийг юугаан болгоод
Ханаруулан хөхрүүлэнхэн зүүдлэв дээ би
Хайртай ээжийн нутаг болоод
Ханаагүй нойрондоо зүүдэлдэг юм уу даа

Аяа хөөрхий
Алдрай мину зэ

Алтай, хангайгаа юугаан болгоод
Айлсуулан ойртууланхан зүүдлэв дээ би
Аав ээжийн минь нутаг болоод
Амрах нойрондоо зүүдэлдэг байна шүү дээ

Аяа хөөрхий
Алдрай мину зэ

2009-07-04

Хонхон цэцэг

Дууг сонсох: mongolduu.com

Хонхон цэцэг

Хур бороо орохоор оо
Хонхон цэцэг сэргэнэ ээ хөө
Хонгор чамайгаа бодохоор оо
Хосгүй сэтгэл минь баясна аа хөө

Үер бороо орохоор оо
Өнгийн цэцэг ганхана аа хөө
Үеийн чамайгаа санахаар аа
Үнэнч сэтгэл минь баясна аа хөө

Зүсэр бороо орохоор оо
Зүлэг ногоо нь ганхана аа хөө
Зүрхний чамайгаа бодохоор оо
Зүүд нойронд минь учирна

Дов довын ногоо нь хөө
Даамай сайхан ургаа юу
Давхраат нүдтэй чамдаа би
Дассан сэтгэл минь тэмүүлнэ

Бор борын ногоондоо
Бяруу тугал бэлчинэ ээ хөө
Бүлтгэр нүдтэй чамайгаа
Бүх насаараа хайрална аа