2026-10-03

Дэлгэр найрын хоймор

"Дэлгэр найрын хоймор".
Үг.А.Лхагва.
Ая.М.Бямбажав./МУГЖ/.
Дуучин.Л.Болдбаатар./МУГЖ/.

Эгшиг цээлэх алтан хойморт нь 
Настан буурлууд нь налайна 
Эзэн хойморт галын дөл нь 
Өөдөө заяаг зөгнөж дүрэлзэнэ.

Дүүрэн дүүрэн билэгтэй 
Дэлгэр найрын хоймор байна хө.
Дугараа,дугараа түрлэгтэй 
Дуун хадагтай ерөөл байна хө.

Морьд багширсан уяан дээр нь 
Уртын дуу нартай өнжинө.
Сөн дундрахгүй найран дээр нь
Сүү хадагтай ерөөл дэлгэрнэ.

Дүүрэн дүүрэн билэгтэй 
Дэлгэр найрын хоймор байна хө.
Дугараа,дугараа түрлэгтэй 
Дуун хадагтай ерөөл байна хө.

Хувилгаан хуурын яруу эгшиг нь 
Хултай Айраг битэрдэн мэлтэлзэнэ 
Хотол чуулсан тэнгэрийн доор нь
Хорвоо яруусч өлзий дэлгэрнэ.

Дүүрэн дүүрэн билэгтэй 
Дэлгэр найрын хоймор байна хө.
Дугараа,дугараа түрлэгтэй 
Дуун хадагтай ерөөл байна хө.

Тэнгэр газар хүмүүн бүрийг
Тэгш сайхан учрал тохионо.
Сөл тасрахгүй намар цаг нь 
Сүүдэргүй сэтгэлийн ерөөл бүрдэнэ дээ.

Дүүрэн дүүрэн билэгтэй 
Дэлгэр найрын хоймор байна хө.
Дугараа,дугараа түрлэгтэй 
Дуун хадагтай ерөөл байна хө

2026-09-17

Үүлэн цэнхэр хангай

 Үүлэн цэнхэр хангай

Шүлэг: Б.Лхагвасүрэн /МУСГЗ, АУЗ/
Аялгуу: Ц.Чинзориг /Төрийн соёрхолт, МУСТА/


Үүл гижигдэн найгах
Арын номин шугуй
Үрэл бурман жимс нь
Атганд унагадаг хангай
Өглөө дуулсан дуу минь
Өдөржин хургадаг шугуй
Нөмгөн цагаан манан
Нөмөрт нь хоргоддог хангай
Зэрлэг халиун буга нь
Мөчрийг нь хөнддөггүй шугуй
Зүс нь цоохор янзага нь
Сөгдөж төрдөг хангай
Хотлын мэлмийд үнсүүлсэн
Үндэс бүтэн шугуй
Хорж хотойхын учиргүй
Үүлэн цэнхэр хангай.

2026-09-13

Хунгийн дуу

 Хунгийн дуу


Үг: Г.Жигжидсүрэн

Ая: З.Хангал


Буцах хунгийн дуунаар сэрсэн

Буурал намрын цагаан шөнөөр

Анхны цасны ширхэгт шингээд

Сормуус дээр чинь хайлах дөхлөө


Хунгийн дуу


Хунгийн сүрэг эргээд ирэхэд

Цасан доороос яргуй түрнээ

Хайрын сэтгэл чамайг үгүйлж

Насан туршдаа бодсоор явлаа


Хунгийн дуу


Дөлгөөн нуурын цэнхэр мандалд

Ижлээ дуудах хунгийн дуунаар

Олноос содон чиний харцанд

Онгон зүрхээ уярааж явлаа


Хунгийн дуу

Хунгийн дуу





2026-06-13

Санаан байна

Нүэлгүйээ чамдаа дасцым кэвтээл, нам акаад
Нүүр нь минчиийгээд зүрхм чимчигнээд, арай хөгтэй л
Нүднээс далдуур харгамаар санагдна аа, ай жигтэй
Наран жаргатал намайг күлээгийч, хэцэлмэр

Хайрын үгээ күүрсмээр байна аа
Халиахлаар ичээд нам эх болох шүү , одоо яагна

Окан чамдаан дасцым кэвтээл, нам акаад
Оошиг зүрхм оволзоод байна аа, арай хөгтэй
Олноос далдуур харгамаар санагдна аа, ай жигтэйл
Одн түгтэл намайг хүлээгийч, хэцэлмэр
Хайрын үгээ күүрсмээр байна аа
Халиахлаар ичээд нам эх болох шүү , одоо яагна

Сайхан чамдаан дасцым кэвтээл, нам акаад
Санаа нь зовад зүрхнэм хөдөлнө өө, арай хөгтэй
Санаандгүй хэвтээл харгамаар санагдна аа, ай жигтэйл
Саран гартал намайг хүлээгийч, хэцэлмэр

Хайрын үгээ күүрсмээр байна аа
Халиахлаар ичээд нам эх болох шүү , одоо яагна

Сэвгэр чамдаан дасцым кэвтээл, нам акаад
Сэтгэл зүрхэм оволзоод байна аа, арай хөгтэй
Сэмэрхэнн хоюул харгамаар санагдна аа, ай жигтэйл
Сэрүүн унтал намайг гүлээгийч, гэцэлмэр
Хайрын үгээ күүрсмээр байна аа
Халиахлаар ичээд нам эх болох шүү , одоо яагна

2026-05-21

Хангайн дуу

Будан татаад униартсан 
Буурал хангайн сайхныг ээ хө
Буйр нь хүртэл арилаагүй 
Буурал аавын нутгаа хө 

Ай хө, зэ хө 
Буурал аавын нутгаар 
Бууж мордоод яваарай 

Мандах нарнаар шаргалтсан 
Магнаг хөвчийн сайхныг ээ хө 
Манан дундуур саравчилсан 
Миний л ээжийн нутаг аа хө 

Ай хө, зэ хө 
Цэцэгийн гурван сардаа 
Эцгийн нутгаар буугаарай 
Угаас надад заяасан 
Униар будант хангай яа хө 
Учран дассан эргэсээр 
Унаган багын нутгаа хө 

Ай хө зэ хө 
Мөрөөдөл болсон нутагтаа 
Мөнхөд жаргаж яваарай

Хунт нуур

Аяны шувуудын мөнгөн түрүү
Амгалан хун зунтай айсуй 
Аавын минь сэтгэл шиг дөлгөөн нууранд 
Ээжийн минь сүү шиг сүлэгдэн буудаг 

Холын холоос далай ээжээсээ 
Хунгийн даллагатай нуур минь ээ

Итгэл дурлалын хос бэлгэдэл 
Ижил амраг хун шувууд 
Энхрий хөөрхөн үрсээ дагуулаад 
Элсэн дундах нуурандаа жаргалтай

Холын холоос далай ээжээсээ 
Хунгийн даллагатай нуур минь ээ 

Намар намрын налгар өдрүүддээ 
Наадан чуулах хунгийн сүрэг 
Нутгийн минь жаахан хунтай нуурыг 
Нууцхан сэтгэлдээ тээгээд буцах юмаа 

Холын холоос далай ээжээсээ 
Хунгийн даллагатай нуур минь ээ

2026-05-15

Дэндүү намуухан

Сайхан чамайгаа
Тэврэн суусан
Саруулхан үдэш
Дэндүү намуухан

Сарны туяанд
Нүдийг чинь ширтээд
Санаа сэтгэл минь
Дэндүү намуухан

Ай
Намуун шөнийн
Сайхан аяалгуу
Ай
Амраг чиний
Саран үзэсгэлэн


Амраг чамайгаа
Налан суусан
Аниргүй орой
Дэндүү намуухан

Ай
Намуун шөнийн
Сайхан аяалгуу
Ай
Амраг чиний
Саран үзэсгэлэн

Ай дуу зөөлөн
Шивнээг чинь сонсоод
Амин зүрх минь
Дэндүү намуухан


Ай
Намуун шөнийн
Сайхан аяалгуу
Ай
Амраг чиний
Саран үзэсгэлэн