Posts mit dem Label Халиун werden angezeigt. Alle Posts anzeigen
Posts mit dem Label Халиун werden angezeigt. Alle Posts anzeigen

2011-11-26

Хайр өөрөө гайхалтай

Хайр өөрөө гайхалтай



Хайрт минь чи бид хоёрын учирсан үдшийг санаж байна уу
Тийм ээ би энэ хорвоод чамтай л учирсанд аа азтай

Монос цэцэглэх цагаар би чамтайгаа
Харц тулгаранхан учирсан
Мойл хархан нүдэн чамтайгаа би
Учирсандаа азтай
Шөнийн саран биднийг адислан таалж
Үдшийн болзоо минь
Үлгэр мэт гайхалтай

Хайр хайрандаа жаргадаг юм
Харц харцандаа уярдаг юм
Халуухан зүрхэндээ энхрийлдэг юм
Хайр өөрөө гайхалтай

Сэм сэмхэн үгүйлэх хайртайгаан би
Хайрын төгөлд учирсан
Сэрүүн салхинд жиндсэн гарыг минь
Атган суух нь түшигтэй
Шөнийн саран биднийг адислан таалж
Үдшийн болзоо минь
Үлгэр мэт гайхалтай

Хайр хайрандаа жаргадаг юм
Харц харцандаа уярдаг юм
Халуухан зүрхэндээ энхрийлдэг юм
Хайр өөрөө гайхалтай

Монос цэцэглэх цагаар би чамтайгаа
Харц тулгаранхан учирсан
Мойл хархан нүдэн чамтайгаа би
Учирсандаа азтай
Шөнийн саран биднийг адислан таалж
Үдшийн болзоо минь
Үлгэр мэт гайхалтай

Хайр хайрандаа жаргадаг юм
Харц харцандаа уярдаг юм
Халуухан зүрхэндээ энхрийлдэг юм
Хайр өөрөө гайхалтай

2011-10-28

Сүүн цагаан хурим




Сүүн цагаан хурим
Хадгаа дэлгэн сүүгээн дээжилсэн
Ахмад настны буянт сургааль
Хажууд минь суугаа энхрий хань минь
Амьдралд багтсан хайрын мишээл

Аав ээжийн минь ерөөл шингэсэн сүүн цагаан сэтгэл
Амраг хосын хайрыг гагансан сүүн цагаан хурим

Инээд баясал дуу хуурыг
Айзам түрсэн жаргалын өдөр
Идээний дээж амттан алагласан
Аанхны хайрын хуримын өдөр

Ахан дүүсийн элбэрэл шингэсэн сүүн цагаан сэтгэл
Алаг үрсийн инээд зөгнөсөн сүүн цагаан хурим

Эх орондоо өргөө нэмсэн
Нар гийсэн ивээлт өдөр
Энхрий чамтайгаа амьдрал холбосон
Насаараа мартахгүй хуримын өдөр

Анд нөхдийн минь итгэл шингэсэн сүүн цагаан сэтгэл
Аз жаргалын үүдийг нээсэн сүүн цагаан хурим
Аав ээжийн минь ерөөл шингэсэн сүүн цагаан сэтгэл
Амраг хосын хайрыг гагнасан сүүн цагаан хурим