Posts mit dem Label Болормаа werden angezeigt. Alle Posts anzeigen
Posts mit dem Label Болормаа werden angezeigt. Alle Posts anzeigen

2015-02-27

Нэгэн голын хархүү

Нэгэн голын хархүү

Ангир чуулдаг нуурын зэгсэнд
Үелзэн долгиолоод
Альхан газрын шувууд нь
Эргэж тоглон саатна вэ

Хээр үүрийг сэрээж
Адуундаа давхих хархүү чи
Хэний л охинд зориулж
Амрагийн дуугаа дуулна вэ


Дүүрэн тэргэл сарнаар
Харгай булаалдаж өссөнсөн
Дүүмэд жаахан намайгаа
Сандаг болов уу яадаг бол

Халган долгиох нуурын
Мөнгөн мандалд бүүвэйлүүлж
Хаанаас ирсэн шувууд нь
Зүүдээ манаж өнжинө вэ

Явуу сарнаар хатирах
Агсам морьтой хархүү чи
Ямархан бүсгүйд зориулж
Хайрын дуугаа аялна вэ

Дүүрэн тэргэл сарнаар
Харгай булаалдаж өссөнсөн
Дүүмэд жаахан намайгаа
Сандаг болов уу яадаг бол

Одод тоглох нуурын торгон
Давалгаанд далавчилж
Орчлонд хайчих шувууд нь
Өдөө сэлгээн бөлжинө вэ

Бөрт сарнаар бодогдох
Нэгэн голын хархүү чи
Бүсгүй хэнд л зориулж
Дурлалын дуугаа дуулна вэ

Дүүрэн тэргэл сарнаар
Харгай булаалдаж өссөнсөн
Дүүмэд жаахан намайгаа
Сандаг болов уу яадаг бол

2012-11-30

Эхийн сэтгэл

Эхийн сэтгэл



Бүүвэйн дууны аяараа шөнийг сэрээсэн
Булбарай үүрдээ уургаа шимүүлж өсгөсөн

Ээжийн ариун сэтгэл
Энэхэн дэлхийдээ хосгүй еэ
Эрдэнэт хүмүүн бүхэнд
Ээжээс үнэтэй хүн үгүй еэ

Түмэн мэргэн сургаалиа хүүдээ хайралсан
Төвшин ёсыг эрхэм болгож сургасан

Ээжийн ариун сэтгэл
Энэхэн дэлхийдээ хосгүй еэ
Эрдэнэт хүмүүн бүхэнд
Ээжээс үнэтэй хүн үгүй еэ

Элгийг дэвтээн мишээсэн үрээ бодсон
Энхийг мөрөөдөж мөнхийг үүрд ерөөсөн

Ээжийн ариун сэтгэл
Энэхэн дэлхийдээ хосгүй еэ
Эрдэнэт хүмүүн бүхэнд
Ээжээс үнэтэй хүн үгүй еэ

Ээжээс үнэтэй хүн үгүй еэ

2012-04-07

Ээжээс ерөөл хүсэх дуу





Ээжээс ерөөл хүсэх дуу

Буянтай ээждээ хэлэлгүй таван сар тээсэн
Бумны нүднээс нуулгүй таван сар тээсэн
Хайртай ээждээ хүү чинь ханиа дагуулаад ирлээ
Есөн хүслийг тэгшлэх ерөөлөө хайрла даа ээж минь дээ
Есөн хүслийг тэгшлэх ерөөлөө хайрла даа ээж минь дээ

Түшээ ээждээ хэлэлгүй таван сар тээсэн
Түмний нүднээс нуулгүй таван сар тээсэн
Хайртай ээждээ охин чинь ханиа дагуулаад ирлээ
Есөн хүслийг тэгшлэх ерөөлөө хайрла даа ээж минь дээ
Есөн хүслийг тэгшлэх ерөөлөө хайрла даа ээж минь дээ

Алтан нарнаас нуулгүй амраг хоёр боллоо
Зангаа хэзээ ч хазайхгүй заяаны ханиа оллоо
Хорвоод ахиад олдохгүй хоёр сайхан ээж минь дээ
Есөн хүслийг тэгшлэх ерөөлөө хайрла даа ээж минь дээ
Есөн хүслийг тэгшлэх ерөөлөө хайрла даа ээж минь дээ

 Есөн хүслийг тэгшлэх ерөөлөө хайрла даа бидэн дээ