Миний хоёр ээж
Үг. С. Удвал Ая. Д. Дэнсмаа
Үнэнч ханийг минь заяасан буянт ээжий
Үйлгүй өөрийг минь төрүүлсэн ачит ээжий
Өндгөө хайрлан энхрийлсэн уран шувуу
Өнөд завгүй баян сэтгэлтэй
Мянган жаргалыг эдлүүлсэн
Миний ханийн ээжий
Мишээх болгондоо баясгасан
Миний өөрийн ээжий
Мөнхөд сайхныг ерөөсөн
Миний хайртай хоёр ээжий
Хайртай хүү минь гэж халамжаа өгсөн ээжий
Хорвоод хосгүй гэж өргөмжилсөн өгөөмөр ээжий
Намрын бугын уралдаанд цуурай татсан хангай
Насны багад түшсэн итгэлийн өндөр оргил
Дахилт
Алдрай биеийг минь өсгөсөн мяндсан өлгий
Алдрахгүй заяаг минь томсон алтан зангиа
Амьдрах ухаан сийлсэн үнэн итгэл
Ачтаны дээд нь болсон миний хоёр ээжий
Дахил
Keine Kommentare:
Kommentar veröffentlichen