2007-09-27

Элбэрэл

Элбэрэл
Үг, ая Г.Эрдэнэбаатар
Өхөөрдөн энхрийлэн даахийг минь үнэрлэн
Өвөр дээрээ бөөцийлөн эрхлүүлж
Өөжин дээр нь эсгийгээр үнэг хайчлан домносон
Өвгөн буурал аав таныгаа
Хөх цэнхэр хан хурмастын
Хөвөөгүй уудамтай зүйрэл юү дээ

Хатуу боловч үнэн үгээ ухааруулдаг зангий тань
Халуун нартай зүйрэл юү
Замилангийн жамыг дагаад
Зайлуул даа та минь ядраа юү
Тэнэгэр цагаан хадаг юу гаа
Мөнгөн аяга юутайгаа
Тэргүүн мэхийн өргөе

Өвлийн хүйтэн шөнөөр өвчүүгээрээ төөнөн байж
Өчнөөн хуурайлж мөөмөө хөхүүлсэн
Өөдсийн чинээ хүүдээ нарны цацраг атгуулсан
Өрлөг цайлган ээж таныгаа
Өглөөний шүүдэр сувдрах
Өвч ногоон дэлхийтэйгээ зүйрэл юү

Үрээ гэсэндээ асгаруулсан үнэтэй нулимсыг тань
Өргөн их далайтай зүйрэл юү
Хөөрхий дөө та минь ядраа юү
Хөлийг тань хучиж хүү нь ачлая даа

Өтгөн шаргал цай юугаа аяга юундаа дүүргээд
Өвдөг сөгдөн барья даа
Өтөлж дээ хоёр буурай минь
Өсгөсөн хүү нь өргөе дөө
Танхил үрийн хайр юугаа сэтгэл юундаа тээгээд
Та хоёрыгоо дээдэлье

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen