Posts mit dem Label Хүүхдийн дуу werden angezeigt. Alle Posts anzeigen
Posts mit dem Label Хүүхдийн дуу werden angezeigt. Alle Posts anzeigen

2013-03-23

Арав гэж юу вэ

Нэг гэж юу вэ? 
Алтан дэлхий нэг нартай 
Аливааг тэтгэх онц ачтай 

Хоёр гэж юу вэ? 
Морин хуур хоёр чавхдастай 
Уран аяар уяраах увидастай 

Гурав гэж юу вэ? 
Аяний тулга гурван тулгууртай 
Ассан гал өөдөө бадраатай 

Дөрөв гэж юу вэ? 
Хүлэг морь дөрвөн туйраатай 
Хүссэн газар хүргэх шанадастай 

Тав гэж юу вэ? 
Таван хошуу таван дэлбээтэй 
Та бид энх тайвны хүмүүсээ 

Зургаа гэж юу вэ? 
Ачааний машин зургаан дугуйтай 
Алтан тариа талаас зөөгөөстэй 

Долоо гэж юу вэ? 
Сар болгон долоон гаригтай 
Сайн үйлсийг бүтээх учиртай 

Найм гэж юу вэ? 
Эргэн тойрон найман зовхистой 
Энэ дэлхийд найрамдал хэрэгтэй 

Ес гэж юу вэ? 
Эх орон минь есөн эрдэнэтэй 
Эзэн болсон бидэнд бахдалтай 

Арав гэж юу вэ? 
Хүн бүхэн арван хуруутай 
Хүссэн бүхнээ бүтээх чадалтай

2011-12-29

Бөмбөг битгий хаяарай


Бөмбөг битгий хаяарай

Цагаан баавгайн бамбарууш
Тоглон наадаж байна
Цэгээн туулын мөсөн дээр
Бөмбөг битгий хаяарай

Цэгээн туулын мөсөн дээр
Бөмбөг битгий хаяарай
Цэгээн туулын мөсөн дээр
Бөмбөг битгий хаяарай

Халиун зээрийн янзага
Тоглон наадаж байна
Ногоон хангайн элгэн дээр
Бөмбөг битгий хаяарай

Ногоон хангайн элгэн дээр
Бөмбөг битгий хаяарай
Ногоон хангайн элгэн дээр
Бөмбөг битгий хаяарай

Шинэ жил

Шинэ жил

Сувд эрдэнийн чимэгтэй
Сүлд ногоон модоо
Дун цагаан сахалтай
Дүн өвлийн ааваа

Ая аяаа дагаад
Дуулан дуулан эгшиглэе
Ар араа дагаад
Тойрон тойрон эргэлдэе

2011-12-21

Гацуурхан



Гацуурхан

Зулзган ногоон гацуурхан
Зундаа өвөлдөө ногоорно оо
Хөлтэй их хотод маань
Хүчилтөрөгч бэлэглэнэ

Гацуурхан гацуурхан гацуурхан
Ганган ногоон гацуурхан

Гацуурхан


Гацуурхан



Жижигхэн гацуурхан
Өвөл хүйтэн байна даа
Тэртээ ойгоос гацуурханыг
Гэртээ бид нар авчирлаа

Олон янзын тоглоомууд
Ондоо газар өлгөөстэй
Ондоо өнгийн бөмбөгнүүд
Алтан шар борзоонууд

Гоёлоо бид зүүцгээеэ
Ганган бүжгээ хийцгээеэ
Урамтай яа хөгжилтэй еэ
Угтацгааяа шинэ он оо

2011-03-25

Ижий нутаг

Ижий нутаг

Ургахын шар наран шингээд
Бурхны тэр зайд
Унтахын төдий нойрондоо
Дэргэд минь байдаг ээжий

Унтаад л харагдсан даа гэж
Зүүдээ манасан ээжий
Уйлаад л үлдэх үртэй гэж
Зүрхээ жаргаах ээжий