Намайг гэсэн ээжий
Үг. С. Батмөнх Ая. Н. Чулуунхүү
Өвлийн хүйтэн цагаар
Жавар хаасан ээжий
Үүр шөнийн заагаар
Нойроо хагасалсан ээжий
Хариг хаврын цагаар
Хайраа харамлаагүй ээж
Халуун хүйтний алинд чиг
Халширч халгаагүй ээжий
Зуны халуун нарнаар
Зулай норгосон ээжий
Цурам хийлгүй бүлээрэхэд
Цугтаа өвдсөн ээжий
Намрын сэрүүн цагаар
Нар шиг ээсэн ээжий
Намайг өтлөх гэхээр
Насаа зориулсан ээжий
Keine Kommentare:
Kommentar veröffentlichen