Үг: Ч.Чагнаадорж
Ая: Т.Найданжав /МУУГЗ/
Цэцгийн шүүдэртээ хөлөө норгоод
Цэнхэр үүрээр чамайгаа тослоо доо
Ятгын уянгатай аялгуу урлая даа
Янагийн дуугаа чамдаа дууллаа даа
Сунгаж татсан торгон утсанд нь
Сувдан хэлхээ задраад л байна даа хө ай хө
Хосын ятгаараа хоёулаа хоршоё доо
Хорвоог уярааж дуулан дуулая даа
Хатирч морины амгаа нь шаргиад
Хайртай чамдаа зориод очлоо доо
Хатан ятганы аялгуу сонсоод
Харийн газраас яаран яарлаа даа
Зүрхэнд урсах аялгууг хөглөөд
Зүүдний амраг чамдаа ирлээ дээ
Сарнайн дэлбээ шиг туяхан хуруу нь
Сайхан хайрыг ятганд шивнэлээ дээ.
Keine Kommentare:
Kommentar veröffentlichen