Ая Г.Балжинням
Үг Г.Балжинням
Хангай нутгийн цэнгэг салхиар ундаалсан
Хан хөхийн чимэгт дуунд уяранхан
Харгиа усны сайхан тунгалга туяанд аа
Хархан гэзгээ самнан самнан сууна уу даа чи
Саасан сүүгээ сав дүүрэн бялхууланхан
Саалийн үнээгээ сайхан булчээрт хариулах даа
Саруул дэнжийн сарнай цэцгээр нааданхан
Сааарашгүй хүслээр намайгаа дурсан сууна уу даа чи
Хадтай уулын ханагар бэлээр зурайсан
Харгуй замын цар зураг ширтэнхэн
Хамгаас үнэнч хатан зүрхээ илчилсэн
Хайрын дуугаа дуулан хүлээж сууна уу даа чи
Харгиа усны сайхан тунгалга туяанд аа
Хархан гэзгээ самнан самнан сууна уу даа чи
Хамгаас үнэнч хатан зүрхээ илчилсэн
Хайрын дуугаа дуулан хүлээж сууна уу даа чи
Keine Kommentare:
Kommentar veröffentlichen