2007-09-27

Хулсан ташуур

Хулсан ташуур

Хулсан ташуур нь байгаасай
Хуруундаа өлгөөд явах юмсан
Хууль цаазгүй болоосой доо, хүү минь, хө
Хуучин нутагтаа очих юмсан даа, яая даа,

Яргай ташуур нь байгаасай
Янзы нь үзээд барих юмсан
Ялладаг цаазгүй болоосой доо, хүү минь, хө
Яргайтын голдоо очих юмсан даа, яая даа

Гүншүү дээлтэй Гүнжидмаа
Гүнгийн хатанд цанхаатай
Гүнг эхнэр авснаас хойш, хүү минь, хө
Гөлөрөхийн өвчинтэй болов уу даа, яая даа

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen