Сийлэн бөөр
Аралтай тэрэг нь айлын дундаа
Алтан шанлуу ширээний минь дундаа хө
Амраг жаалхан Сийлэн бөөрийг
Авна гэж зүүдэлсэн ч үгүй явлаа хө
Хүрдтэй тэрэг нь хүрээний дундаа
Хүрэн шанлуу ширээний минь дундаа хө
Хүүхэн жаалхан Сийлэн бөөрийн
Хуримыг л хийхээр зэхээд байна хө
Мандаж гарах нарны наагуур
Манан ч үгүй тунгалаг байна хө
Манай айлын Сийлэн бөөрийг
Маргааш өглөө мордуулна гэнэ дээ хө
Ургаж гарах нарны наагуур
Униар ч үгүй тунгалаг байна хө
Урд айлын Сийлэн бөөрийг
Ургах нарнаар мордуулна гэнэ хө
Keine Kommentare:
Kommentar veröffentlichen