Талын таван толгойгоор
Таана мангир ургамалтай ая хө
Танилцсан амрагаа бодохоороо
Тавхан жил ч гайгүй байна аа хө
Сүлжээт голоор тэмүүлсэн
Цэнхэр бор минь бахтай байна даа
Сэтгэлтэй чамайгаа бодохоосоо
Цэргийн хугaцаа ч гайгүй байна даа
Ухаа хонгор морь минь хө
Урд зүгийн унага юм аа хө
Учиртай чамайгаа бодохоороо
Уулзаж яримаар санагдана даа
Keine Kommentare:
Kommentar veröffentlichen