Бахь байдгаараа
Үзэсгэлэн гоо ба адгуус хэзээ ч ханхүү болохгүй
Нүцгэн хараандаа туршсан чи үнэндээ үнэхээр
Тийм л харанхуй дунд өнгөрсөн
Өөрийнхөө тухай чамд хэлээгүй нууцалсан зүйл надад олон бий
Чи мэднэ аль хэдийн намайг хэн гэдгийг
Дэргэд чинь үлдэхийн тулд хичээсэн хэтэрхий
Зоосны нүхээр багтдаг дэндүү жижигхэн хорвоод
Эр хүн тоосонд нь даруулчихгүйг хичээсэн
Чамайг тэнд цүрхэрэн уйлж л суумаглана
Нэгэнт оройтсон гэдгийг мэдэрсэн ч
Юу ч юм горьдлоно
Хайртай хүнийхээ гарт сүүлийн амьсгал
Хамгийн азтай хүн би юунд ч үл харуусна
Надаас өөр хүн байсан бол чи жаргах байсан
Надаас өөр хүн байсан бол бүхнийг өөрөөр харах байсан
Намайг өршөө би хүссэн хүн чинь байж чадаагүй
Маргааш өглөө ахиад чамтай сэрж чадахгүй
Уучил
Намайг өршөө би хүссэн хүн чинь байж чадаагүй
Яг л бахь байдгаараа
Намайг өөрчлөгдөхийг хүлээж цөхрөнгөө барав уу
Үзэн ядна уу, хүлээн зөвшөөрнө үү хамаагүй
Яг л бахь байдгаараа
Сурсан занг сураар боож болдоггүйг харав уу
Битгий эргэж хар би араас чинь тэврэе
Миний хойно араатан бий хараад хэрэггүй
Харвал хаздаг хачин янзын амьтан
Архирахаас цаашгүй, анзаарах хэрэггүй
Надад итгээд миний харж буй зүгт хараач
Би ганцаараа чадахгүй надаас бүү зугтаагаач
Маргааш юу болохыг мэдэхгүй, магадгүй бид үхнэ
Маргаашгүй ганц үнэн
Чиний дэргэд би хүн
Хэзээ ч ингэж хэдэн үг хэлэх гэж хэг ёг хийж байсангүй
Золиг гэж хэдий хүртэл хэлнээсээ наана залгих гэж
Хэдий хүртэл худал ярьж өглөөг хүртэл золгоно гэж
Надад миний гэх юу ч үгүй
Би чиний санаснаас саар хол тийм өчүүхэн хүн
Гэхдээ би хэнээс ичнэ гэж би чамд хайртай
Бүгд сонсож бай, би энэ хүнд хайртай
Намайг өршөө би хүссэн хүн чинь байж чадаагүй
Яг л бахь байдгаараа
Намайг өөрчлөгдөхийг хүлээж цөхрөнгөө барав уу
Үзэн ядна уу, хүлээн зөвшөөрнө үү хамаагүй
Яг л бахь байдгаараа
Сурсан занг сураар боож болдоггүйг харав уу
Юм бүхэн эхэлсэн шигээ нэг л өдөр дуусна
Юм бүхэн харагдаж буй шигээ биш учир битүүлэг
Амьдрал чиний хэзээ ч төсөөлж байгаагүй тэр зүйл
Заавал бүхнийг болгох гэж ... бүү харьцуул
Тийм ээ анх би чамтай өөр зорилгоор танилцсан
Гэвч чамайг танихын цагт тэр бүхэн арилсан
Анх удаа би бүсгүй хүнийг өөр нүдээр, өөр өнцгөөс харж эхэлсэн
Би төөрөлдсөн
Өнгө мөнгөний ертөнцөөс би мөнгийг хайсан
Бурханд харин өөрийгөө би баталж нотолж чамайг хайрласан
... чамайг мэдэрч байна
Амьдралдаа хэзээ ч ингэж өөртөө итгэж байгаагүй
Намайг өршөө би хүссэн хүн чинь байж чадаагүй
Яг л бахь байдгаараа
Намайг өөрчлөгдөхийг хүлээж цөхрөнгөө барав уу
Үзэн ядна уу, хүлээн зөвшөөрнө үү хамаагүй
Яг л бахь байдгаараа
Сурсан занг сураар боож болдоггүйг харав уу
Keine Kommentare:
Kommentar veröffentlichen