Хөөрхөн халиун долгин шүү
Хөлд нь сууж бариарай
Хүний газар хэцүү шүү
Хүлээн байж дасаарай
...
Хачин халиун долгин шүү
Хазаарыг нь татаж мордоорой
Харийн газар хэцүү шүү
Хайрлан байж дасаарай
Нарийн халиун долгин шүү
Наласхийгээд мордоорой
Насний бага нь гэнэн шүү
Найрсаг харилцаж яваарай
Хөөрхөн халиун ДОЛГИН биш ДӨЛГӨӨН шүү !
AntwortenLöschenАрдын дууны үгийг ингэж андуурч болохгүй, алдаагаа засаарай
За болиорой ДӨЛГӨӨН БИШ ХАРИН ДОЛГИН ШҮҮ ингээд монгол хэлээ мартсан хүмүүс олон байх юм аа. ДОЛГИН гэж морины зан аашийг хэлдэг монгол үг байдаг юм.
Löschenдолгин гэдэг н зөв шүүү
Löschen
AntwortenLöschenУтгыг нь бодсон ч гэсэн Дөлгөөн байсан бол юу гэж хөлд нь сууж барьж, хазаарыг нь татаж мордох юм. Долгин омголон учраас л тэгж барьж байгаа юм. Зөв бичсэн дууг буруу болгуулаад засуулчихсан байх юм.
ДӨЛГӨӨН БИШ ХАРИН ДОЛГИН ШҮҮ ингээд монгол хэлээ мартсан хүмүүс олон байх юм аа. ДОЛГИН гэж морины зан аашийг хэлдэг монгол үг байдаг юм.
AntwortenLöschenДараагийн бадаг:
AntwortenLöschenНарийн халиун долгин шүү
Наласхийгээд мордоорой
Насний бага нь гэнэн шүү
Найрсаг харилцаж яваарай
өө за баярлалаа
LöschenДөлгөөн дөлгөөн, их мэдэмхиирдэг хүмүүс ардын дууны үгийг хүртэл өөрчлөөд хаячхиймаа. Бага байхаасаа л хуучны хүмүүс дөлгөөн гэж дуулахыг сонссоор ирсэн юм даг. Одооны хүмүүсээсл дор байв гэж.
AntwortenLöschenДөлгөөн дөлгөөн, их мэдэмхиирдэг хүмүүс ардын дууны үгийг хүртэл өөрчлөөд хаячхиймаа. Бага байхаасаа л хуучны хүмүүс дөлгөөн гэж дуулахыг сонссоор ирсэн юм даг. Одооны хүмүүсээсл дор байв гэж.
AntwortenLöschen