2009-07-26

Аавын дурсамж

Аавын дурсамж



Үг
Ая Б.Энхтайван

Буурал алтайн янгир гөрөөс
Будант хангайн хангал буга
Идэр настай аавын минь
Хүдэр чийрэгт сөгдөж төрсөн

Аав минь аав минь
Анчин гөрөөчин явсан юмсан

Гантиг чулуун ган эрдэнэ
Галын дөлөнд уяран хайлсан
Ур дүйтэй аавын минь
Уран гарыг ширтэн хайрласан

Аав минь аав минь
Уран дархан явсан юмсан

Улирах цагийн урсгал аясаар
Ухаан сорих амьдрал өөдөө
Угаас гүндүүгүй аавынхаа
Уужуу бодолд уярч явсан

Аав минь аав минь
Ачтай буянтай буурал юмсан

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen