2007-10-08

Гуниг (Sorrow)

Гуниг (Sorrow)



Дэлбээнд дуссан шүүдэр мөс болон хөлдөж
Дэврүүн хайрын сэтгэлд цас болон царцахад
Судас дагасан цус минь цэв хүйтэн болчихоод
Чиний эзгүйд миний зүрхэнд цасаар шуураад
Итгэж явсан сэтгэл үүл болон дэгдэж
Инээдээр дүүрэн дурсамж нь бороо болон ороход
Шивнэж хэлсэн үг чинь салхи болон замхарч
Сэтгэлд үлдсэн дүр чинь сэм сэмхэн надаас холдноо

Дх: (2x)
Үүлс хүртэл гунигаар уйлсан уйтай намрын тэр орой
Үдшийн болзоонд эргэж ирээгүй хагацал дүүрэн хүйтэн шөнө
Цэцэгс хүртэл уярч уйлсан цээжинд хүндүүр зүрх минь
Чамайг ирнэ гэж хүлээсээр

Хамтдаа мөрөөдсөн хүсэл хясал болон хувирч
Ганцхан гэж бодсон дурлал өврөөс минь нисэхэд
Эргээд ирэхгүйг чинь өөрөө мэдсээр байж
Миний зүрх чамайг ирнэ гэж хүлээсэн
Чи эргэж битгий хараарай хайрт минь
Өөр хүнийх болоод явахгүйг чинь
Харж би чинь чадахгүйнээ
Дураараа явдаа хонгор минь

Дх: (2x)
Үүлс хүртэл гунигаар уйлсан уйтай намрын тэр орой
Үдшийн болзоонд эргэж ирээгүй хагацал дүүрэн хүйтэн шөнө
Цэцэгс хүртэл уярч уйлсан цээжинд хүндүүр зүрх минь
Чамайг ирнэ гэж хүлээсээр

Явахдаа чи уйтгар гунигийг минь үлдээгээд
Баяртай ч гэж хэлээгүй
Эргээд надруугаа ч хараагүй
Хаашаа чи тэмүүлж байгаагаа ч хэлээгүй
Хэзээ ирэхийгээ ч яриагүй
Өнчин зүрхийг минь харалгүй чи явсан

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen