2007-09-27

Үлэмжийн чанар



Үлэмжийн чанар

Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө нь тунамал толь шиг
Үзэсгэлэнтэй хөөрхөн царайг чинь
Үзээд үзээд ханашгүй, ай нь үнэн хө

Сэтгэлийг минь булаамаар аа, ай хө

Бадмын дундаас дэлгэрсэн
Балын амтанд дурламаар аа
Баясгалантай хөөрхөн царайг чинь
Бахархаад бахархаад баршгүй

Урмыг нь хөгжөөмөөр өө


Үлэмжийн чанар

Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө тунамал толь шиг
Үзэсгэлэнтэй сайхан царайг чинь
Үзвэл лагшин төгс маань
Үнэхээр сэтгэлийг булаанам зэ

Хөшүүн сэтгэлийг уяруулагч
Хөхөө шувууны эгшиг шиг
Хөөрхөн эелдэг үг чинь
Хүүрнэн суухад урамтай
Хөөрхөн аальт мину зэ

Учирмагц сэнгэнэсэн
Уран гол шиг бие чинь
Угаас хамт хамт бүтээсэн
Улаан зандан үнэр чинь
Улмаар сэтгэлийг хөдөлгөнө зэ

Бадамын дундаас дэвэрсэн
Балын амт адил
Баясгалант ааль чинь
Бахдаж ханашгүй
Баярыг улам аривтгана зэ

Хүний энэ насанд
Хүссэн хэргээ бүтээгээд
Хүсэлт тэнгэрийн эдлэл мэт
Хөлгүй жаргалангийн далайд
Хөвж хамт жаргая

6 Kommentare:

  1. сайн байцгаана уу? монгол хүн болгоны мэдэх энэ сайхан дууг монгол түмэн минь заавал сураад үргэлж дуулж өөртөө ч хайртай хүмүүстээ ч буян хурааж яваарай.

    AntwortenLöschen
  2. Сайн байцгаана уу ?
    Маш сайхан санагдлаа .Ажлын амжилт хүсье

    AntwortenLöschen
  3. Үнэхээр сайхан. Хэцүү үедээ дуулвал сэтгэл сэргэж,зовлон буцдаг үнэх юмаа.Хийморь сэргэнэ

    AntwortenLöschen
  4. баярлалааа.маш их

    AntwortenLöschen