2025-07-23

Цэцэгэн зүйрлэл

Цэлгэрхэн талаасаа чамайгаа хайлаа
Цээлийн ягаан цэцгүүд дүүрэн байлаа
Цээлийн ягаан цэцгийн дэлбээг
Цэвэрхэн чинийхээ царайтай зүйрлэлээ

Уудамхан талаасаа чамайгаа хайлаа
Улаан өнгийн цэцгүүд дүүрэн байлаа
Улаан өнгийн сарнай цэцгийн дэлбээг
Ухаалаг чинийхээ уруултай зүйрлэлээ

Цайдамхан талаасаа чамайгаа хайлаа
Цагаан уул мөнхийн цэцгүүд байлаа
Цагаан өнгийн сарнай цэцгийн дэлбээг
Царайлаг чинийхээ царайтай зүйрлэлээ
Цагаан өнгийн сарнай цэцгийн дэлбээг
Царайлаг чинийхээ царайтай зүйрлэлээ

2025-07-21

Насан багын дурсамж

Зөн билгийн цэнхэр тогоруу Зэрэглээ зүсэн жигүүр дэвсээд Холбоо хоёр нуурын цайдамд Хонин дунд бууж явгалахад ДХ: Насан багадаа наадаж өссөн Нутгийн чамайгаа уяран саналаа Зүрхэнд гунганах шувуудын дуутай Зэгст нуурандаа би ирлээ Хургаа услах цагаан замдаа Хормой дүүрэн тоглоом түүгээд Хөөрхөн гартаа чулуу хөлөргөн Хүнээс далд өгснөө бодохлоор ДХ: Дэгдээхэй дагуулсан хоёр ангир Дэлгэр намраар ганганан буцахад Холоо одсон хүний хань Хонгор амрагаа үгүйлэн бодохдоо ДХ: *2

2025-07-18

Хайрын тэнгэр диваажин

Хаврын бороо ямар эрт шаагина вэ
Хайрын сэтгэл ямар эрт нялхарна вэ
Ханийн жаргалыг яасан ихээр хүснэ вэ
Харцны чинь сайханд уярлаа шүү дээ

Хайрын тэнгэр диваажин минь ээ

Буурал орчлонг аргадаж хоёулаа дуулая даа
Буруу зөвийг ялгаж хоёулаа туулая даа
Буцашгүй хайрыг шүтэж хоёулаа амьдрая даа
Булбарай үрсээ эрхлүүлж жаргая даа

Хайрын тэнгэр диваажин минь ээ

Нүүдлийн шувууд ямар эрт цэллэнэ вэ
Нүгэлгүй хайраар ямар их энхрийлнэ вэ
Нүнжигтэй амьдралд яасан их умбана вэ
Нүдний чинь сайханд даслаа шүү дээ

Хайрын тэнгэр диваажин минь ээ

Буурал орчлонг аргадаж хоёулаа дуулая даа
Буруу зөвийг ялгаж хоёулаа туулая даа
Буцашгүй хайрыг шүтэж хоёулаа амьдрая даа
Булбарай үрсээ эрхлүүлж жаргая даа

Хайрын тэнгэр диваажин минь ээ

Цасан хялмаа ямэр эрт хаялана вэ
Цаглашгүй хайраар ямар их эвийлгэнэ вэ
Цагийн уртад яасан их жаргана вэ
Царайны чинь сайханд баяслаа шүү дээ

Хайрын тэнгэр диваажин минь ээ

Буурал орчлонг аргадаж хоёулаа дуулая даа
Буруу зөвийг ялгаж хоёулаа туулая даа
Буцашгүй хайрыг шүтэж хоёулаа амьдрая даа
Булбарай үрсээ эрхлүүлж жаргая даа

Хайрын тэнгэр диваажин минь ээ

Буурал орчлонг аргадаж хоёулаа дуулая даа
Буруу зөвийг ялгаж хоёулаа туулая даа
Буцашгүй хайрыг шүтэж хоёулаа амьдрая даа
Булбарай үрсээ эрхлүүлж жаргая даа

Хайрын тэнгэр диваажин минь ээ

2025-07-17

Чи бидэн хоёр

Алтан нарыг тооноо гээд
Алаг дэлхийг гэрээ гэвэл
Хөх тэнгэрийг мөрлөн өндийсөн
Хос багана нь чи бид хоёр оо 

Хөх тэнгэрийг мөрлөн өндийсөн
Хос багана нь чи бид хоёр оо
Уулын өндрийг дээврээ гээд
Ухаа толгодыг туургаа гэвэл

Эвлэж уулзсан таван хананы
Эхлэл төгсгөл нь чи бид хоёр оо
Эвлэж уулзсан таван хананы
Эхлэл төгсгөл нь чи бид хоёр оо

Тэнгэрийн заадсыг тотгоо гээд
Тэнүүн талаа босгоо гэвэл
Үрийн заяа мялаах хаалганы
Өлзий утас нь чи бид хоёр оо

Үрийн заяа мялаах хаалганы
Өлзий утас нь чи бид хоёр оо

Эвийн загасыг хайраа гээд
Энх голомтоо түүхээ гэвэл
Элчээ соёрхох ган тулганы
Ихэр дөл нь чи бид хоёр оо

Эвлэж уулзсан таван хананы
Эхлэл төгсгөл нь чи бид хоёр оо

Үрийн заяаг мялаах хаалганы
Өлзий утас нь чи бид хоёр оо

Өлзий утас нь чи бид хоёр оо

Хос багана нь чи бид хоёр оо

2025-07-16

Тавьлан

Цэн цэнгийн нулимс нь бороо шиг асгарна

Цээжний амрагаа үгүйлж сэтгэл минь гэгэлзнэ

Үүл үүлэн дээрээс алсыг хармаар санагдана

Өнчин цагаан ботго зүүдэнд минь тэшинэ


Ай хөөрхий дассан сэтгэлд минь

Аяс аясхан гуниг төрөөд л байна даа хөө


Сэр сэрхэн салхинаас цэцгийн үнэр анхилна

Сэрүүн зүүдний тэнгэрт ганцхан чи л харагдана

Алд алдаар дэнслэвч тогтоож дийлээгүй сэтгэл

Алс алсхан газраас дуулаж үгүйлэх тавилан


Ай хөөрхий дассан сэтгэлд минь

Аяс аясхан гуниг төрөөд л байна даа хөө


Цэн цэнгийн нулимс нь бороо шиг асгарна

Цээжний амрагаа үгүйлж сэтгэл минь гэгэлзэнэ

Үүл үүлэн дээрээс алсыг хармаар санагдана

Өнчин цагаан ботго зүүдэнд минь тэшинэ


Ай хөөрхий дассан сэтгэлд минь

Аяс аясхан гуниг төрөөд л байна даа хөө

Шархдсан сэтгэл

Оосор бүчгүй хүний орчлондоо
Од сар шиг гэрэлтэхийг боддогсон
Учрах хүсэлтэй энэ сөнийн 
Ороогдсон хайраа сэтгэн байна л би 

Санаанд шингэсэн чамайгаа бодохоор 
Сарны гэрэлд сэтгэлээ би нуухгүй 
Шархадсан сэтгэлдээ өөрээн уяраад 
Сөнийн огторгуйг бараадан зогсдог би 

Сэтгэлд шингэсэн чамайгаа бодохоор
Сарны гэрэлд сэтгэлээ би нуухгүй 
Шархадсан сэтгэлдээ өөрөө уяраад 
Шөнийн огторгуйг бараадан зогсдог би 

Бодсоноор болдоггүй тоостой хорвоодоо 
Булбарай чамайгаа санан санасаар 
Хамтдаа явсан дурсгалдаа согтууран 
Ханийн хүслийг мөрөөдөж суудаг би 

Сэтгэлд шингэсэн чамайгаа бодохоор 
Сарны гэрэлд сэтгэлээ би нуухгүй 
Шархадсан сэтгэлдээ өөрөө уяраад 
Шөнийн огторгуйг бараадан зогсдог би 

Сэтгэлд шингэсэн чамайгаа бодохоор 
Сарны гэрэлд сэтгэлээ би нуухгүй 
Шархадсан сэтгэлдээ өөрөө уяраад 
Шөнийн огторгуйг бараадан зогсдог би

2025-04-18

Саа мөнгөн хэрлэн

Буурлын буман үеэсээ
Буян хишигээ татаагүй
Ухаант гүнжийн домгоороо
Удам дамжин магтагдсан
        Санаанд нэг л уянгатай 
        Саа мөнгөн хэрлэн минь 
        Саруул уудам талаасаа 
        Салж ядан мяралзана. 

Хэнтий дорны уудмыг
Хээлэн гоёж өнгөрөхдөө
Бүсгүйн ялдам зангаар аа
Бүхнийг ундаалж мишээсэн
      
        Санаанд нэг л уянгатай
        Саа мөнгөн хэрлэн минь 
        Саруул уудам талаасаа 
        Салж ядан мяралзана.

 Сайхан монгол орондоо
 Саатан тогтохоос уйдаагүй ч
 Хээрийн салхины аясаараа
 Зээрийн сүрэг шиг хуйларсан
     
        Санаанд нэг л уянгатай
        Саа мөнгөн хэрлэн минь 
        Саруул уудам талаасаа 
        Салж ядан мяралзана.