Холоос гүйдэлтэй борлог минь
Сулдаа ганхам жороо доо
Голоос хайртай амраг минь
Шөнө дөө гэрэлтэм царайлаг даа
Атар хээрийг чимсэн
Алаг цэцгэнд би дуртай
Ариун хайрыг булаасан
Амраг чамдаа би хайртай
Сэрүүн булгийн усанд
Цэлмэг тэнгэр гэрэлтэх шиг
Сэтгэлийн хайртай амраг минь
Энэхэн холоос санагдана даа
Жороо борлогоороо тэшүүлсээр
Жолоо тавьс гээд очиход минь
Жаахан чи минь инээсээр
Баахан гэрэвшэсгээд золгоно доо
Keine Kommentare:
Kommentar veröffentlichen