2016-11-07

Ижийдээ

Ижийдээ

Буйртан хөх нуур минь
Бөгтийж намссан ээж минь 
Холын холд явхаар
Хоёулаа санагдаад байх юм аа

Жаргах наран зүгт зорьмоор
Жаахан ижийдээ очмоор
Мэлтийх нуурандаа ирмээр
Мэлмэрэх ижийдээ үнсүүлмээр

Ангир шаргал нуур минь
Амлуулж өсгөсөн ээж минь
Алсын алсад явхаар
Аяндаа бодогдоод байх юм

 
Жаргах наран зүгт зорьмоор
Жаахан ижийдээ очмоор
Мэлтийх нуурандаа ирмээр
Мэлмэрэх ижийдээ үнсүүлмээр

Того нутаг минь
Тосож хүлээсэн ээж минь
Томоогүй хүү наддаа
Тодоос тод санагдах юм аа

Жаргах наран зүгт зорьмоор
Жаахан ижийдээ очмоор
Мэлтийх нуурандаа ирмээр
Мэлмэрэх ижийдээ үнсүүлмээр

2016-10-22

Аавдаа

Ааваа гэж дуудахад

Хорвоод ирснээ зарлаж уйлан уйлан мэндлэхэд
Ховорхон нулимсаа унагаж үнэг хайчилж суусан
Тэнгэр газраа шүтэн дээдсийн удмыг залгасан
Тэнүүн буурал аавтайдаа мөр бүтэн явдаг аа би

Аз жаргал баяр баясгалан таниас эхтэй шүү ааваа
Амьдралын гэгээлэг бүхэн ааваа гэж дуудахаас эхтэй
Ай сайхан аав минь ээ

Дэлхийг мөрөөрөө тамгалж тэнтэр тунтархан алхалхад
Дэмнэж өхөөрдөн түшээд дэндүү баярлан хөөрсөн
Ханиа дээдэлж гэрээ дууртэл мишэээсэн
Хаан буурал аавтайдаа элэг бүтэн явдага аа би

Аз жаргал баяр баясгалан таниас эхтэй шүү ааваа
Амьдралын гэгээлэг бүхэн ааваа гэж дуудахаас эхтэй
Ай сайхан аав минь ээ

Гэмшил баярын хорвоод онож алдахын минь тавиланд
Гэрэлтэй сүүдэртэй орчлонгийн гэмшил ухаарлыг таниулсан
Түмний хүндлэл хүлээж хүмүүн заяагаа өргөсөн
Түвшин буурал аавтайдаа өдий зэрэгтэй явдаг аа би

Аз жаргал баяр баясгалан таниас эхтэй шүү ааваа
Амьдралын гэгээлэг бүхэн ааваа гэж дуудахаас эхтэй
Ай сайхан аав минь ээ

2016-08-20

Уйлж дуулах хорвоо

Уйлж дуулах хорвоо
Үг З. Дорж Ая Н. Сүхбаатар

Их л залуухан санагдана даа, бодогдоно доо хө
Элээсэн оймсоо хэлэлцэх үү дээ, болих уу даа хө
Намрын навчис гандана даа, ганхана даа хө
Нартын жамыг дагах уу даа, сөрөх үү дээ хө

Марал мичид нь есхөн дөө, есүүлхэн дээ хө
Маргалдаж тоолох нь ч яршиг уу даа, түвэг үү дээ хө
Хорвоогийн амьдрал ахархан даа, богинохон доо хө
Хоногоо тоолох нь ч яамай юу даа, гоомой юу даа хө 

Сэвлэгний үнэрт тайтгарна даа, тайвширна даа хө
Сэмхэн нэг илэх үү дээ, налах уу даа хө
Аргагүй чамайг хайрлана даа, харамлана даа хө
Алаг цэцгэнд ярих уу даа, нуух уу даа хө 

Хүлэг мор нь эргэцэнэ дээ, дэрвэлзэнэ дээ хө
Хөлстэй тохмоо сэвэх үү дээ, болих уу даа хө
Хөөрүү сэтгэл хөвөлзөнө дөө, дэвэлзэнэ дээ хө
Хөөргөж дээлээ бүслэх үү дээ, болих уу даа хө

Молцог зүрх нь энэлэнэ дээ, шанална даа хө
Монголын эмгэнэлд тэсрэх үү дээ, тэвчих үү дээ хө
Ард түмнээ л сүжирнэ дээ, сүсэглэнэ дээ хө
Алгаа хавсарч мөргөх үү дээ, залбирах уу даа хө 



Цайлган дуугаа өргөлөө дөө, өндөрлөе дөө хө
Цаашдаа зөндөө уйлна шүү дээ, дуулна шүү дээ хө

2016-05-20

Ромео Жульетта сонгодог жүжгийн дуу

УДЭТ-ийн 2015 оны нээлтийн жүжиг, Ромео Жульетта сонгодог жүжгийн дуу
Ая - Б.Чинбат
Үг - Р.Эмүүжин
Дуучин - Ц.Сарнай, Б.Замбалгарав


Гэрэлт нар сэтгэлд минь мандахыг чи минь мэдэв үү
Гэгээн хайр харцанд минь ургахыг чи үзэв үү
Зүрх минь зүгээ алдан чичрэхийг чи сонсов уу
Зүсний чинь сайханд би зүсрэн жаргах уу

Гэнэн сэтгэлд минь хайр гэдэг нь энэ юм уу
Гэрэлт зүрх минь чамтайгаа би үлдэж болох уу
Яагаад ийм гэгэлгэн юм бэ чи минь
Яагаад ийм яруухан юм бэ

Хаврын сар хажууд минь саатахыг чи минь харав уу
Хайрын дөл харцанд минь асахыг чи үзэв үү
Хэзээ би зүрхэнд чинь үүрээ засахаар очих вэ
Хэзээ би итгэлд чинь үүрд үлдэх вэ

Гэнэн сэтгэлд минь хайр гэдэг нь энэ юм уу
Гэрэлт зүрх минь чамтайгаа л үлдэж болох уу
Яагаад ийм гэгэлгэн юм бэ чи минь
Яагаад ийм яруухан юм бэ

Дахилт: Мянган жил чи намайг хайрлаж чадах уу чи минь
Маргааш хагацах юм шиг надад дурлах уу хонгор минь
Мянган жил би чамайг хүлээсээр хүлээсээр үлднээ хайрт минь
Маргааш учрах юм шиг үүрд чамайг хүлээнээ би чинь хайрт минь хайрт минь

Сэтгэл минь чиний өлмийд ургасан цэцэг юм уу даа
Сэтгэл минь чиний үдшээр хэлсэн үлгэрч юм уу
Хайр минь миний зүрхэнд эрхэлсэн наран билээ чи
Хайр минь миний зүүдэнд ирсэн саран билээ

Гэнэн сэтгэлд минь хайр гэдэг нь энэ юм уу
Гэрэлт зүрх минь чамтайгаа л үлдэж болох уу
Яагаад ийм гэгэлгэн юм бэ чи минь
Яагаад ийм яруухан юм бэ

Дахилт: Мянган жил чи намайг хайрлаж чадах уу чи минь
Маргааш хагацах юм шиг надад дурлах уу хонгор минь
Мянган жил би чамайг хүлээсээр хүлээсээр үлднээ хайрт минь
Маргааш учрах юм шиг үүрд чамайг хүлээнээ би чинь хайрт минь

2016-03-03

Гэртээ ирлээ

Дэлхийг чимсэн нутгаа гэсээр
Дэнж гоёсон гэртээ ирлээ
Хайр гэрэлтсэн ханиа дуудсаар
Халуу дүүгсэн гэртээ ирлээ

Холын холоос санан санасаар
Хоног тоолон яарсаар ирлээ

Цовоо жаахан үрсээ дуудсаар
Цомцойж бүмбийсэн гэртээ ирлээ
Идээшиж дассан цайгаа бодсоор
Инээд цалгисан гэртээ ирлээ

Дахилт

Ховор сайхан нөхдөө зорьсоор
Хотол цугласан гэртээ ирлээ
Намайг хүлээсн бүхнээ санасаар
Наран хоймордсон гэртээ ирлээ

Дахилт

Хоёр сайхан бууралдаа золгохоор
Хорвоод ганцхан гэртээ ирлээ
Бодол нялхарсан сэтгэлээ дурссаар
Босго нь хотойсон гэртээ ирлээ

Дахилт

2016-01-21

Багачуудын ордон

 Багачуудын ордон ая Батболд үг Соронзонболд


Баялаг эрдмийн сангаас хvртээд
Бахдам авьяас эндээс олдог
Баяр хөөрөөр дандаа бялхсан
Багачууд бидний хайртай ордон

  Найзуудаа найзуудаа ирээрэй
  Наран гийсэн ордондоо зочлоорой
  Хүүхдүүдээ хүүхдүүдээ ирээрэй
  Хүсэл татсан мэргэжлээ сонгоорой

Мэлмий баясам энэ ордонгоос
Мэдлэг оюуны үүр туяарч
Мэргэжил бvхэн олгож байдаг
Миний хайртай бидний ордон

  Найзуудаа найзуудаа ирээрэй
  Наран гийсэн ордондоо зочлоорой
  Хүүхдүүдээ хүүхдүүдээ ирээрэй
  Хүсэл татсан мэргэжлээ сонгоорой


Би чамд хайртай

Би чамд хайртай үг Б.Явуухулан

Холоос гүйдэлтэй борлог минь
Сулдаа ганхам жороо доо,
Голоос хайртай амраг минь
Шөнөдөө гэрэлтэм царайлаг даа.
  Сэрүүн булгийн усанд
  Цэлмэг тэнгэр гэрэлтэх шиг
  Ариун зүрхний гүнд
  Цэвэрхэн дүр чинь тодорно.
Атар хээрийг чимэглэсэн
Алаг цэцгэнд би дуртай
Ариун хайрыг минь булаасан
Амраг чамдаа би хайртай.

  Жороо борлогоо тэшүүлсээр
  Жолоо тавьсгээд очно доо,
  Жаалхан чи минь инээсээр
  Баахан гэрэвшисгээд золгоно доо