Vг. Ш. Сүрэнжав
Ая. Д. Баттөмөр
Газрын холоос цайвалзсан
Ганган цагаан гэр байна хө
Ганцхан насанд заяасан
Миний нутгийн бараа юу даа
Сүргийн бэлчээр чимэглэсэн
Сүүн цагаан гэр байна хө
Сүүгээ өргөөд хоцорсон
Миний ээжийн өргөө юу даа хө
Өндөр тэнгэрийг мөрлөсөн
Үүлэн цэнхэр уулс байна хө
Үргэлж надад зүүдлэгдсэн
Миний нутгийн бараа юу даа хө
Keine Kommentare:
Kommentar veröffentlichen