2017-01-30

Янлин хуар

Хайлаас модны маань намиргаан дээгүүр ээ хө ай хө янлин хуар аа
Хангиниал донгодоод байдаг хайшаа янзын шувуу вэ хө
Хайрлаа ч үгүй ханилаа ч үгүй байсаар байтал хө Ай хө янлин хуар аа
Харин чиг санаанаас гардаггүй хаашаа янзын ерөөл вэ хө

Улиас модны маань намиргаан дээгүүр ээ хө ай хө янлин хуар аа
Уянга чиг донгодоод байдаг хайшаа янзын шувуу вэ хө
Уулзаа ч үгүй учраа ч үгүй байсаар байтал хө ай хө янлин хуар аа
Ухаан чиг санаанаас гардаггүй учиртайхан ерөөл вэ хө


Манантай юу будантай өдөр байна аа хө ай хө янлин хуар аа
Майхан чиг тогоо шанагаа ачаад гарав аа хө
Майхан чиг тогоо шанагаа ачаад гарнаас хойш ай хө янлин хуар аа
Магад чиг арав хоногийг хуудуу л гарав аа хө

Буурал морьтой амбуул мама минь ээ хө ай хө янлин хуар аа
Булгиулсар халгиулсаар гараад ирэв ээ хө
Булгиулсар халгиулсаар хүрээд ирсэнээс хойш ай хө янлин хуар аа
Булган чиг нударгыг шалчийтал уйлав аа хө

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen