2017-01-30

Аавыгаа санаад л байна

Хан уулын цэцэг найгаад
Хаврын наран ууланд туслаа
Хайртай буурал аав таныгаа
Хан уулнаасаа харах шиг боллоо

Сайхан буурал аав таныгаа
Санаад л байна уу даа хүү чинь

Унаган нутагт минь зэрэглээ мяралзаад

Усны шувууд нь ганганан чууллаа
Ухаантай буурал аав таныгаа
Увс нуурандаа харах шиг боллоо

Санчиг буурал аав таныгаа

Санаад л байна уу даа хүү чинь

Наран саруулхын боргио нь хаялаад

Намрын цаг халиураад ирлээ
Настай буурал аавынхаа үгийг
Тэсийнхээ голоосоо сонсох шиг боллоо

Сайхан буурал аав таныгаа
Санаад л байна уу даа хүү чинь

Өгөөмөр уулын орой нь будантаад
Өвлийн хүйтэн жиндээд ирлээ
Өвгөн буурал аав таныгаа
Өндөртийн овоондоо харах шиг боллоо

Сайхан буурал аав таныгаа
Санаад л байна уу даа хүү чинь

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen