Өнгийн цэцгийг түүе ээ гэсээр
Өргөн талдаа баясаж явахдаа
Цэцэг бүхэн ондоохон байдгийг
Цэгнэж тунгааж амжсангүй явлаа
Зүрхний амрагаа олноо гэсээр
Зүйргүй мөрөөдөн эрсээр явахдаа
Насанд ганцхан заягаа гэсээр
Наадах цаадахыг бодсонгүй явлаа
Амьдралын үнэнч ханиа гэсээр
Амраг чамайгаа мөрөөдөн явахдаа
Ашдын сайхнаар жаргана гэсээр
Альхан зүрхэндээ зүүдэлсэнгүй явлаа
Keine Kommentare:
Kommentar veröffentlichen