2017-01-30

70 baby

Ая: Ө.Амарзаяа Үг: Д.Лхагва

Харахгүй өнгөрөх хэцүү юмаа чиний гоолиг биеийг
Халуухан дулаахан биеийг чинь тэврэе уучлаарай
Үзэсгэлэн гоо чинь миний сэтгэлийг дэндүү их татах юм
Үгүй гэж хэлэх гэж байгаа үгээ бодлоосоо хая

Би чамдаа хайртай гэж хэлээд уяраачихая тэгэх үү
Хос зүрх ховор байдгийг эс тооцоё гэх үү
Хамтдаа хоёулаа явж бусдын зүрхийг гомдооё
Хэзээ ч үгүй гэсэн үгийг би сонсох байсан юм гэж үү

Миний өөдрөг сэтгэлийн хөг намайг хайрла хармал
Хаа дуртай таарсан газраа надтай сэксийг амс
Булиглах зүрхийг эзэмдэн байгаа чи минь наддаа үнэтэй
Бусдын бодлоос илүү миний сэтгэл нэг хүнтэй

Харах юм харах юм хаяа нэг бодох юм
санах юм санах юм миний сэтгэл
(хайр гэдэг нь юм боловуу)
Мммм үгүй ээ нээрээ хэцүү юмаа ганц удаа үнсэе тэгэх үү
(чи надад таалагдсангүй ээ)

Харахгүй өнгөрч, булиглан хөвөлзөх
Зүрхээ чи дарж чадах уу
Хүсэхгүй тэвчин, оргилон оргилох
Хүслээ чи барьж чадах уу
Амьдралыг илгээх хорвоог бас зөөллөх
Бүхний шүтээн бүсгүй би
Халуунаар үнсье хайрыг чинь дээдлье
Бүгдэд чинь би хайртай


Хүзүү хөшөөд хөдөлж чадахгүй чамайг харан чичрэн чичрээд
Хайрын сэтгэл халуун янагын үгсээ илчлэн илчлээд
Зүрхний минь хайр болсон чи минь сайхан шүү дээ
Зүгээргүй болсон чамдаа би чинь дурлаад уяраад сүйд шүү дээ

Үргэлж хандрана тэд нар миний бүсгүйг харан манрана нэрээ мартана
Харцаа салгаж ядан бүдрэн бүдчин тэвдэн сандрана
Таалагдаад байна би чинь чамруу татагдаад байна
Чиний минь сайхан төрх нүдэнд үргэлж харагдаад байна

Янаг харц нь өөдөөс ээрч мууртал дэрвэн тормолзоод
Яалтай билээ би сандраад байж ядан түнтэгнээд
Зүрх минь бөмбөлзөнхөн сэтгэл догдлон хөвсөлзөнхөн
Гараас чинь атган явахад салхи сэвэлзэнхэн таатай сайхан

Дурлал зүрхний хаалга тогшоод
Сэтгэл уяран догдлон огшоод
Хайрлан  дурлан дэнслэн донслоод
Чамайг бишрэн зогсоод

Орчлонд гэгээ нэмсэн
Бүхнийг зөөллөн уяраан чимсэн
Бүсгүй чиний сайхныг
Бишрэн дуулан найган намирая

Харахгүй өнгөрч, булиглан хөвөлзөх
Зүрхээ чи дарж чадах уу
Хүсэхгүй тэвчин, оргилон оргилох
Хүслээ чи барьж чадах уу

Амьдралыг илгээх хорвоог бас зөөллөх
Бүхний шүтээн бүсгүй би
Халуунаар үнсье хайрыг чинь дээдлье
Бүгдэд чинь би хайртай

Хонгор минь сайн уу
Холдож чадахгүй л байна уу
Яана даа хоёулаа дурлаж дассан сэтгэлээ
Аандаа болж л бүтэх л байлгүй гэсэн итгэлээ

Аанхан үүнийг хэлэх гэсэн юм шүү гэсэн шүү
Харцаараа улам зүрхэндээ шигтгэн тальмаарах
Гараараа гайхам гижигдсэн дээ эгшигтэн айлгүйтэх
Энэ бүсгүй минийх хэн хүнгүй харах юм

Аймаар ч уур хүрэх юм арга ч үгүй бахархах юм
Ая яаяа би чинь чи минь хаая яа яа нууц шүү
Гайхам юм шүү хайр минь юм шүү цааш нь битгий хэлээрэй
Аашыг нь битгий хүргээрэй
За явья хонгор минь дурлал хайрын тэнгэр минь
Ооё до до гоёдоо ой тоондоо тооё доо

Бодоод байхад чиний минь галбир уян налархай сэкси
Болж өгвөл хол давах нь миний хуучин эксийг
Чиний минь гуалиг сайхан бие гунхаг гунхаг алхаа гайхам
Ташаа наашаа хараад үнсэх агшин миний наран

Харахгүй өнгөрч булиглан хөвөлзөх зүрхээ чи дарж чадах уу
Хүсэхгүй тэвчин оргилон оргилох хүслээ чи барьж чадах уу
Амьдралыг илгээх хорвоог бас зөөллөх бүхний шүтээн бүсгүй би
Халуунаар үнсье хайрыг чинь дээдлье бүгдэд чинь би хайртай

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen