Барайгаад байна даа Баянхайрхан
Багшираад байна даа хонин сүрэг
Баян цагаан хонины дэргэд
Багын амраг чи минь байдаг
Сүүмэлзээд байна даа Сүвээтийн толгой
Сүрэглээд байна даа хонин сүрэг
Сүрэг цагаан хонины дэргэд
Сэтгэлийн амраг чи минь байдаг
Keine Kommentare:
Kommentar veröffentlichen