2017-05-03

Үзэсгэлэнт минь

Үзэсгэлэнт минь
 Үг. Б. Лхагвасүрэн МУТШ,
 СГЗ Ая. Л.Балхжав
/ МУУГЗ Х.Лхагвасүрэн / МУГЖ Харанга хамтлагын дуучин
 Ц.Энхманлай / МУГЖ Харанга хамтлагын гитаарчин

Чам дээр минь асгарах гээд
Одод түгжээ үзэсгэлэнт минь
Чамайг минь ширтэх гээд
Саран манджээ үзэсгэлэнт минь

Халуун шивнээг минь сонсох гээд
Салхи намджээ
Хаан хайрыг минь гоёх гээд
Цэцэгс дэлгэрчээ

Бүрхэх сүүдэр үгүй байг гээд
Тэнгэр цэлмэжээ үзэсгэлэнт минь
Бие биедээ хайртайг минь
Бурхан мэдчихжээ үзэсгэлэнт минь

Халуун шивнээг минь сонсох гээд
Салхи намджээ
Хаан хайрыг минь гоёх гээд
Цэцэгс дэлгэрчээ

Алтан шаргал нарныхаа тойрогтоо дэлхий минь багтжээ
Аз жаргалынхаа төөрөгтөө хоёулаа багтжээ

Үнсэлцэж байгааг минь харах гээд
Уулс бөхийжээ үзэсгэлэнт минь
Үнэнч явахыг минь үзэх гээд
Ус мөрөн сөгдөжээ үзэсгэлэнт минь

Халуун шивнээг минь сонсох гээд
Салхи намджээ
Хаан хайрыг минь гоёх гээд
Цэцэгс дэлгэрчээ

Алтан шаргал нарныхаа тойрогтоо дэлхий минь багтжээ
Аз жаргалынхаа төөрөгтөө хоёулаа багтжээ

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen