2015-03-14

МАЛ МАЛЛАХ САЙХАН

МАЛ МАЛЛАХ САЙХАН Үг Б. Ламзав Ая Д.Мясүрэн
Агь таанын үнэр ханхалсан
Аглаг хээрийн тал нутгаар
Адуун сүргээ хариулж явахад
Аргагүй сайхан байдаг шүү
   Мал маллах сайхан шүү
   Малчин бидний жаргал шүү
Янгир гөрөөс дүүлэн давхисан
Яргуй цэцэгтэй өндөр уулаар
Ямаан сүргээ хариулж явахад
Ямар сайхан байдаг гээч
    Дахилт
Тунамал тогтуухан элбэг устай
Тунгалаг сэрүүнхэн нуурын дэргэд
Тугал бяруугаа хариулж явахад
Тун чиг сайхан байдаг шүү
    Дахилт

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen