ДОРНЫН ЦАГААН САРАН Үг Д.Норов Ая. Д.Баттөмөр
Сарны туяанд цэцэг ургана
Салхины сэвшээнд үлгэр урсана
Саруул хар нүдийг чинь санана
Салалтгүй хамтдаа суугаасай
Дорнын цагаан саран
Шөнөжин дуулж хононо
Дотно янаг хүүтэйгээ
Насандаа цэнгэж сууя аа
Сарнайн дэлбээнд шүүдэр унана
Цагаан гэгээнд Хэрлэн урсана
Сайхан бор царайгий чинь бодно
Цаглашгүй мөнхдөө жаргаасай
Дахилт
Занданы үнэрт салхи нь сэвшинэ
Хэрлэнгийн шугуйд болжмор зүүдлэн
Зөөлөн ээл зангий чинь хүснэ
Хэмжээлшгүй ихээр хайрлаасай
Дахилт
Keine Kommentare:
Kommentar veröffentlichen