2015-03-07

БОЛЗОО

БОЛЗОО Үг. З.Сандаг Ая. Г.Дарамзагд/


Сарьдаг өндрийн өврөөр
Сайхан яргуй цэнхэртээд
Саахалт айлын хоньд нь
Сархиагаа дагаад идээшилж байна
Тогтсон сүргийн дэргэд
Торомгор бүсгүй суугаад
Тод ганган угалзыг
Тохируулан хавтаганд нь
шагласаар байна
Хилэн торгоны энгээр
Хээгий нь олж тааруулаад
Хээрийн задгай билчээрт
Хэнд өгөхөөр урласан юм бол
Шилийн урт замаар
Агсам морь нь тэмүүлсээр
Шинэхэн амраг нь болзоондоо
Адуугаа залаад айсуй байна

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen