2015-02-28

БҮСГҮЙ МИНЬ ЧИ ИНЭЭМСЭГЛЭЖ ЯВААРАЙ

БҮСГҮЙ МИНЬ ЧИ ИНЭЭМСЭГЛЭЖ ЯВААРАЙ Үг. С.Рэнцэндорж Ая. С.Галсанбат
Цэлмэг тэнгэрийн наран наадсан
Цэлгэр хотынхоо өргөн чөлөөгөөр
Цэнгэлт залуустай мөр зэрэгцээд
Цэмцгэрхэн байгалиа чимж явахдаа
   Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай
   Цэмцгэрхэн байгалиа чимж яваарай
Цэцгийн дэлбээнд хурын ус гялбаад
Цэвэрхэн охидын туялзсан алхаанд
Түрлэг өргөх цоглог хөгийг
Тоглох хөгжмийн аясыг товшихдоо
   Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай
   Цэмцгэрхэн байгалиа чимж яваарай
Итгэл дүүрэн ардынхаа дунд
Ирмүүн хөдөлмөрийн далайд умбаад
Идэр залуу насныхаа аагаар
Гэгээ цацруулан алхаж явахдаа
   Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай
   Цэмцгэрхэн байгалиа чимж яваарай

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen