2015-02-10

Чамайг тойрон эргэлднэ

Чамайг тойрон эргэлднэ

Зулай дээрээс чинь
Бороо болон асгарч
Өлмий доороос чинь
Цэцэг болон ургаад

Чин хайрын сэтгэл минь
Чамайг тойрон эргэлднэ

Эгэм доогуур чинь
Саран болон шургаад
Магнай дээрээс чинь
Наран болон мандаад

Чин хайрын сэтгэл минь
Чамайг тойрон эргэлднэ

Уруулын чинь үзүүрээс
Дуу болон цацарч
Уулсын чинь хяраас
Цуурай болон буцаж

Чин хайрын сэтгэл минь
Чамайг тойрон эргэлднэ

Он жилүүдийн цаанаас
Дурдатгал болон буцаж
Очих гэсэн зүгээс чинь

Ирээдүй болон тосоод
Чин хайрын сэтгэл минь
Чамайг тойрон эргэлднэ

1 Kommentar: