2015-02-11

Ээждээ л үнсүүлэхсэн киноны дуу

Ээждээ л үнсүүлэхсэн киноны дуу

Ертөнц байгальд тохиолдох
Түмэн учирлын дотроос
Ерөөл тавьлангаар учирсан
Хүний хань нь хосгүй еэ

Эвий хөөрхий хань минь
Элэг зүрхний тольт юм
Энэхэн хорвоод чамгүй бол
Эгэл бие минь өнчирнө дөө

Эрдэм мэдлэг байлаа ч
Ижилгүй болбол дульмаг юм
Идэр нас нь байлаа ч
Ханьгүй болохоор дутуу еэ

Эвий хөөрхий хань минь
Элэг зүрхний тольт юм
Энэхэн хорвоод чамгүй бол
Эгэл бие минь өнчирнө дөө

Буруудаад нэг явахад
Хүний хань зовдог юм
Буурал суугаад өтлөхөд
Хүний хань хосгүй еэ

Эвий хөөрхий хань минь
Элэг зүрхний тольт юм
Энэхэн хорвоод чамгүй бол
Эгэл бие минь өнчирнө дөө



Ташаа зүйл оруулсан бол залруулна гэдэгт бат итгэж байна.

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen