2015-02-10

Гурван тамирын уянга

Гурван тамирын уянга

Гурван Тамирын шугуй
Үелзэнхэн шуугина
Арван живаа мөчир нь
Туялзанхан найгана

Мөрөн Тамирын ус нь
Өнгөн дээрээ хээтнэ
Молор дусал цацлах шиг
Сайрын чулуунд харгиатна

Гурван Тамирын уянга
Шөнийн чимээгүйд хөөмийлнө
Дөрвөн настай халиун шиг
Дөрөө жийгээд эргvvлнэ

үг нь Дэнсамбуу, ая нь Норсонжав


1 Kommentar:

  1. эргүүлнэ- дэргүлнэ (дэргүүлэх- морины явдал)

    AntwortenLöschen