2015-02-27

Нэгэн голын хархүү

Нэгэн голын хархүү

Ангир чуулдаг нуурын зэгсэнд
Үелзэн долгиолоод
Альхан газрын шувууд нь
Эргэж тоглон саатна вэ

Хээр үүрийг сэрээж
Адуундаа давхих хархүү чи
Хэний л охинд зориулж
Амрагийн дуугаа дуулна вэ


Дүүрэн тэргэл сарнаар
Харгай булаалдаж өссөнсөн
Дүүмэд жаахан намайгаа
Сандаг болов уу яадаг бол

Халган долгиох нуурын
Мөнгөн мандалд бүүвэйлүүлж
Хаанаас ирсэн шувууд нь
Зүүдээ манаж өнжинө вэ

Явуу сарнаар хатирах
Агсам морьтой хархүү чи
Ямархан бүсгүйд зориулж
Хайрын дуугаа аялна вэ

Дүүрэн тэргэл сарнаар
Харгай булаалдаж өссөнсөн
Дүүмэд жаахан намайгаа
Сандаг болов уу яадаг бол

Одод тоглох нуурын торгон
Давалгаанд далавчилж
Орчлонд хайчих шувууд нь
Өдөө сэлгээн бөлжинө вэ

Бөрт сарнаар бодогдох
Нэгэн голын хархүү чи
Бүсгүй хэнд л зориулж
Дурлалын дуугаа дуулна вэ

Дүүрэн тэргэл сарнаар
Харгай булаалдаж өссөнсөн
Дүүмэд жаахан намайгаа
Сандаг болов уу яадаг бол

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen