ДАРХАДЫН ЦЭНХЭР ХОТГОР Үг. П.Бадарч Ая. Ш.Ламжав
Дархадын цэнхэр хотгор нь хоё
Далай шиг болоод уудамхан
Үзэсгэлэнт дархад бүсгүй нь хоё
Үлгэрийнх шиг болоод ариухан
Хүүжий Дүүжий Хүүхэнжий
Хүрээд иртэл минь баяртай
Аажий ээжий хоёртоо би
Аминчилж хэлчихээд ирье дээ хоё
Цагаан цааны нуруунд хоё
Тогтох л болов уу яадаг бол
Царайлаг чинийхээ дэргэд хоё
Тэнцэх л болов уу яадаг бол
Хүүжий Дүүжий Хүүхэнжий
Хүрээд иртэл минь байртай
Эгчий дүүдий хоёртоо би
Эргэж золгочихоод ирье л дээ хоё
Тоомын өндөр давааг хоё
Торох л үгүй давна хоё
Торомгор дархад бүсгүйг хоё
Мартах л үгүй санана даа
Keine Kommentare:
Kommentar veröffentlichen