2015-02-21

Болзоо


Болзоо - Үг: З.Сандагаа, Ая: Г.Даранзагд


Цэлгэр хашаан дотор
Цэцгийн мандлын дэргэд
Анхлан уулзсан түүнтэй
Ахин уулзахаар болзлоо би

Борхон зүрх минь түг түг хийнэ
Бугуйн цаг маань чаг чаг гэнэ

Өөдөө сөргөө яваад
Хөлөө эцтэл зогслоо
Өргөн гудамж ширтээт
Хөлдөж үхэхээ шахлаа би

Борхон зүрх минь түг түг хийнэ
Бугуйн цаг маань чаг чаг гэнэ

Алиа хөөрхөн аашаараа
Амраг  намайгаа чадав уу
Одоо болтол ч алга аа
Бороо ч орлоо яах вэ би?!

Борхон зүрх минь луг луг хийнэ
Бугуйн цаг маань ч шал шал гэнэ

Юу? аан
Яв яв гэнэ
Харь харь гэнэ
Хариа харь

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen