2014-02-06

Цасан ширхэг

Цасан ширхэг

Туулай дүрст саран хүйлэн тэнгэрт хөвж
Торгон цайвар алчуураар толгодыг зөөлөн илбэхэд
Цагаан дээлтэй охид бүжгийн баяр хийх шиг
Цасан ширхэг бужигнаж оддыг харан зугаална

Гар гараасаа барилцан тэнгэрийн хиймэл элчис
Газар тэнгэрийн савсалгаар өөрийн бүжгээ бүжихэд
Түнэр харанхуй сарнивч бүүдгэр гэгээ татлаа
Шөнийн оддын сүүдэр ширхэг цасанд шингэлээ

Цэцэрлэгийн гүнд чимээгүй ноёрхож цас будрахад
Чи бид хоёрын сормуусан дээгүүр цагаан өд хөөцөлдөнө
Дээр дээрээсээ савсах цаль мөнгөн ширхэгт
Дэндүү зузаан дахаа дэлхий төдөхнөө нөмөрлөө

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen