2014-02-06

Ангир нүдэн Мөндөөхөө

Ангир нүдэн Мөндөөхөө

Ай даа аялгуут Мөндөөхөө
Ангирын нүд шиг зүүдлэгдэв үү
Альхан ч нутгаас санана би
Аньсганд солонготой нуур минь ээ

Ай даа манант Мөндөөхөө
Уул нь цэнхэр зүүдлэгдэв үү
Өнгөн шувууд нь намраа мартсан
Өрөнгийн хаялгатай нуур минь ээ

Ай даа зэрэглээт Мөндөөхөө
Зээрийн нүд шиг зүүдлэгдэв үү
Зэрвэс зэрвэс салхи нь дуулахад
Зэгсний хөөмийтэй нуур минь ээ

Ай даа зүрхний Мөндөөхөө
Дэрийг л норгож зүүдлэгдэв үү
Дэлхийн хаанаас ч дурсана би
Сэтгэлийн уянгатай нуур минь ээ

Дуучин Түвшинтөгсийн дуулсныг сонсож байгаад бичлээ. Өнгөн шувуу Өрөнгийн хаялга гээд мөн өөр бусад үгийг ташаа бичсэн бол хүлцэл хүсээд засаж залруулсан тайлбар оруулна гэдэгт бат итгэж байна.

1 Kommentar:

  1. Өөхөн цэнхэр зүүдлэгдэв үү
    Мөнгөн шувууд нь, Мөрөнгийн хаялгатай

    AntwortenLöschen