2014-02-06

Хөдөөгийн сайхан талд зорино



Хөдөөгийн сайхан талд зорино

Үүлэн дундаа умбах оргилтой
Үзэсгэлэн төгөлдөр уулс бий
Үнэн сэтгэлийн халуун илчтэй
Үүрдийн сайхан хань минь бий
Хөдөөгийн сайхан талд зорино
Хөгжилтэй цэнгэлтэй явна би

Усны шувуудыг урин залсан
Урсгал дөлгөөн голууд бий
Унаган биеийг өсгөн торниулсан
Ухаан саруул ээж минь бий
Хөдөөгийн сайхан талд зорино
Хөгжилтэй цэнгэлтэй явна би

Хөдөөгийн сайхан талруу
Хөлгийн жолоог залахдаа
Хөдөөгийн сайхан талд зорино
Хөгжилтэй цэнгэлтэй явна

Таван эрдэнийн сүрэг налайсан
Тал хөндий нутаг бий
Ариун хайрын жаргалд умбасан
Анд олон нөхөд минь бий
Хөдөөгийн сайхан талд зорино
Хөгжилтэй цэнгэлтэй явна би

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen