2011-05-29

Бүсгүй хүний заяа



Бүсгүй хүний заяа

Хажуу газар ургана гэдэг чинь дээ хө
Хайлаас модны жам юм аа хө
Харийн газар очино гэдэг чинь дээ хө
Бүсгүй хүний заяа юм аа хө

Уруу газар ургана гэдэг чинь дээ хө
Улиас модны жам юм аа хө
Ургийн газар очино гэдэг чинь дээ хө
Бүсгүй хүний заяа юм аа хө

2011-05-28

Ганган хул



Ганган хул

Ганган хулыгаа унаж л явлаа хө хө
Гандангийнхаа үүдээр галигуулж явлаа хө хө
Галсанзангийнхаа найран дээрээ хө хө
Гарынхаа бөгжөөр дэнчин тавьлаа хө хө

Цэнхэр борыгоо унаж л явлаа хө
Цэргийнхээ үүдээр цэлгүүлж явлаа хө
Цэндсүрэнгийнхээ найран дээр нь хө
Чихнийхээ ээмгээр дэнчин тавилаа хө

Улаан хээрийгээ унаж явлаа хө
Усанд ойчоод сандарч явлаа хө
Учирсан амрагтаа очихоос хойно доо хө
Усанд ойчих нь чиг хамаагүй байна аа хө

Ванлий Буянхишиг да лам



Ааш байгаад Ванлий гэдэг чинь
Амрагийн сэтгэл ээ хөхө
Агаар тэнгэрийн дөрвөн дагиний нэг нь гэнэ шүү хөхө
Ааш байгаад Ванлий хуарын Буянхишиг да лам чинь хө
Арын хийдийн Ванлий шүтээний нэг нь л гэнэ шүү хө

Заадас үсээ хагалсан сайхан ч Ванлий хөхө
Захтай торгыг өмссөн сайхан ч Ванлий хөхө
Захын сумын Буянхишиг үзвэл зангирч үхмээр Ванлий хө
Залуучууд түүний нь үзээд харуусмаар Ванлий хө

Хар үсээ хагалсан сайхан ч Ванлий хөхө
Хамба торгыг өмссөн сайхан ч Ванлий хөхө
Хаалган сүмийн Буянхишиг үзвэл хахаж үхмээр Ванлий хө
Хамаг олон залуучууд хараад харуусмаар Ванлий хө

Зуугийн сүмдээ мөргөнө өө гээд л
Жороолж л явна уу Ванлий хөхө
Зул хүж өргөсөн Долингормаа минь үзүүтэй л бахархваа хөө
Зальбираад л гурван удаа мөргөхийг нь үзвэл хө
Завьжнийхаа шүлсийг залгиж чадалгүй зангираад унав аа хөө
Залуучууд түүний нь үзээд харамсмаар Ванлий хөө

2011-05-27

Аргагүй амраг

Аргагүй амраг

Нуураа чие хөлдөх гээд л байна уу даа ай хөө
Нугас гэдэг амьтан ч хөөрхий л болно доо ай
Хөөрхий минь ээ хөхө

Нууцхан чиг ханилсан бидэн хоёр оо
Арга ч үгүй амраг мөнөөсөө мөн шүү дээ ай
Хөөрхий минь ээ хөхө

Далай чие хөлдөх гээд байна уу даа ай хөө
Загас гэдэг амьтан ч хөөрхий болно доо ай
Хөөрхий минь ээ хөхө

Далдуур чиг ханилсан бидэн хоёр хө.
Арга ч үгүй амраг мөнөөсөө мөн шүү дээ хө.
Ай хөөрхий минь ээ хө

Нүгэл ээ чие нүглээс айсангүй дээ хөө.
Нүдний чинь хөөрхөнд арга ч үгүй даслаа даа
Ай хөөрхий минь ээ хө

Аюул аа чие аюулаас айсангүй дээ хө
Аашны чинь хөөрхөнд арга ч үгүй даслаа даа хө
Ай хөөрхий минь ээ хө

2011-05-17

Баруун монгол бүүвэй

Баруун монгол бүүвэй

Хараацай шувууны дэгдээхэй шигээ
Харцан дундуураа дуудаад байна уу даа
Ээ бүүвэй ээ бүүвэй ээ бүүвэй бүүвэй

Галуу шувууны дэгдээхэй шигээ
Ганганаад ээжийгээ дуудаад байна уу даа
Ээ бүүвэй ээ бүүвэй ээ бүүвэй бүүвэй

Өвөөлж шувууны дэгдээхэй шигээ
Өндөлзөөд юугаа хараа вэ
Ээ бүүвэй ээ бүүвэй ээ бүүвэй бүүвэй

Өөр хувилбар нь

Ангир шувууны дэгдээхэй шиг
Алсаас ээжийгээ дуудаад байна
ээ бүүвэй, бүүвэй

хараацай шувууны дэгдээхэй шигээ
харцан дундаа дуудаад байна
ээ бүүвэй, бүүвэй

Галуу шувууны дэгдээхэй шиг
Гадасаас ээжийгээ дуудаад байна
ээ бүүвэй, бүүвэй

Хайртай хонгор үр минь чи
Халуун манцуйндаа унтаарай миний хүү
ээ бүүвэй, бүүвэй, ээ

2011-05-08

Унаган хайр




Унаган хайр

Уулзахын заяанд өглөө нар шиг туяаран ирчихээд
Удаан жаргалын заяанд ирдэггүй унаган хайр юм уу
Уужмийн холд зүрхэн тольтноос гээгдээгүй мөртлөө
Учралын жаргал инээгээгүй цайлган хайлган унаган хайраа

2011-05-07

Хөхөөгийн дуу



Хөхөөгийн дуу

Хайрлаж дуралсан бүсгүй минь
Халх нутгийн охин доо
Харалсан бүтэлгүй толгой би
Хаа очсоныг нь мэдсэнгүй ээ

Нийслэл хүүгийн дуу



Нийслэл хүүгийн дуу

Хормойгоо чирсэн хочтой
Намайг татах хүчтэй
Хайрийг ундраах шидтэй
Халуун янаг хүүхэн

Ингээд наддаа заяадаг байжээ
Амрагхан чи минь

Даншигийн цуутай төлчин
Нийслэлийн суутай ажилчин
Ховоо халсан мастер
Овоо зэхсэн зурагчин

Ингээд чамдаа дасдаг байжээ
Алдрайхан би чинь

Нийлээд суухын цагт болоод явчих байлгүй
Нэгдэлч олноо түшихээр дэгжээд явчих байлгүй
Нийслэлээс ирээд нэгдэлд туслаад
Мэрэгжилээ сольжээ

2011-05-05

Бүүвэй хорвоо



Бүүвэй хорвоо

Бүсгүй хүний хоолой нь хөө
Бүүвэйн дууны уянгатай билээ
Буурал хорвоо тэгэхлээрээ
Бүүвэйн дууны өлгий билээ

Бүүвэй хорвоо бүгдээрээ бүүвэй
Элэг бүтэн эвсэг явья
Бүүвэй хорвоо бүгдээрээ бүүвэй
Энх мэнд элэгсэг амьдарья

Хүний эхчүүд үрсээ хөө
Алаг зүрх шиг хайралдаг билээ
Хөвчин дэлхийд тэгэхлээрээ
Хүнээс дээд нь үгүй билээ

Бүүвэй хорвоо бүгдээрээ бүүвэй
Элэг бүтэн эвсэг явья
Бүүвэй хорвоо бүгдээрээ бүүвэй
Энх мэнд элэгсэг амьдарья

2011-05-04

Холын тэнгэр аав

Сонсох: mongolduu.com дутуу



Холын тэнгэр аав

Энгэр бэлийн замаараа шогшуулж айсуй нь харагдана
Тэнгэр тэлсэн аавыгаа санаад л санаад л байна даа
Дуулаад дуудаад чиг сонсохгүй/ирэхгүй зүүдний алсад мордохдоо
Дүрээ орхиод явчихсан дууны тэнгэр аав минь ээ