2011-05-07

Хөхөөгийн дуу



Хөхөөгийн дуу

Хайрлаж дуралсан бүсгүй минь
Халх нутгийн охин доо
Харалсан бүтэлгүй толгой би
Хаа очсоныг нь мэдсэнгүй ээ



Хаа байгаа бол доо тэр минь
Хаа байгаа бол
Хаана яваа бол доо чи минь
Хонгор минь

Атарыг зорьсон замд аа
Анх танилцсан хонгор минь
Ажил хийсэн ч бодогдоод
Амарч унтсан ч үзэгдээд

Хаа байгаа бол доо тэр минь
Хаа байгаа бол
Хаана яваа бол доо чи минь
Хонгор минь

Уулзаж учрах болхоороо
Улаан нүүр минь шатчихна даа
Учрал яриа болхоороо
Өнөө хэл минь гацчихна даа


Хаа байгаа бол доо тэр минь
Хаа байгаа бол
Хаана яваа бол доо чи минь
Хонгор минь

1 Kommentar:

  1. Сайхан дуу шүү. Үгийг нь оруулж өгсөнд баярлалаа.

    AntwortenLöschen