2011-05-04

Холын тэнгэр аав

Сонсох: mongolduu.com дутуу



Холын тэнгэр аав

Энгэр бэлийн замаараа шогшуулж айсуй нь харагдана
Тэнгэр тэлсэн аавыгаа санаад л санаад л байна даа
Дуулаад дуудаад чиг сонсохгүй/ирэхгүй зүүдний алсад мордохдоо
Дүрээ орхиод явчихсан дууны тэнгэр аав минь ээ


Баруун хоймроо дүүргэнхэн ханхайж суугаа нь харагдана
Баян хангай шиг аавыгаа санаад л санаад л байна даа
Дурсаад дурсаад чиг ирэхгүй зүүдний алсад мордохдоо
Гэрээ орхиод явчихсан галын тэнгэр аав минь ээ

Сар шинийн нэгэндээ золгоод үнсүүлэх нь харагдана
Дэлхийг дэрлэсэн аавыгаа санаад л санаад л байна даа
Дуулууд/Уйлаад уйлаад/дуулаад чиг уярахгүй/ирэхгүй зүүдний алсад мордохдоо
Гэрээ орхиод явчихсан хайрын тэнгэр аав минь ээ

Эрдэнэт сүргийн бэлчээртээ саравчилж суугаа/зогсоо нь харагдана
Эгэл хайрхан шиг аавыгаа санаад санаад л байна даа
Уйлаад уйлаад ч сэргэхгүй зүүдний алсад мордохдоо
үрээ орхиод явчихсан холын тэнгэр аав минь ээ

Төвшин алхах ч тусам
Зөрүү илүү хэлэгдэж
Таныхаа л эзгүй хорвоодоо
Эвлэрч тэрсэлж явна даа

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen