2011-05-28

Ванлий Буянхишиг да лам



Ааш байгаад Ванлий гэдэг чинь
Амрагийн сэтгэл ээ хөхө
Агаар тэнгэрийн дөрвөн дагиний нэг нь гэнэ шүү хөхө
Ааш байгаад Ванлий хуарын Буянхишиг да лам чинь хө
Арын хийдийн Ванлий шүтээний нэг нь л гэнэ шүү хө

Заадас үсээ хагалсан сайхан ч Ванлий хөхө
Захтай торгыг өмссөн сайхан ч Ванлий хөхө
Захын сумын Буянхишиг үзвэл зангирч үхмээр Ванлий хө
Залуучууд түүний нь үзээд харуусмаар Ванлий хө

Хар үсээ хагалсан сайхан ч Ванлий хөхө
Хамба торгыг өмссөн сайхан ч Ванлий хөхө
Хаалган сүмийн Буянхишиг үзвэл хахаж үхмээр Ванлий хө
Хамаг олон залуучууд хараад харуусмаар Ванлий хө

Зуугийн сүмдээ мөргөнө өө гээд л
Жороолж л явна уу Ванлий хөхө
Зул хүж өргөсөн Долингормаа минь үзүүтэй л бахархваа хөө
Зальбираад л гурван удаа мөргөхийг нь үзвэл хө
Завьжнийхаа шүлсийг залгиж чадалгүй зангираад унав аа хөө
Залуучууд түүний нь үзээд харамсмаар Ванлий хөө

2 Kommentare:

  1. Алдаа байна шүү :P

    Хаалан сумын биш "Хаалган сүмийн Буянхишиг"
    Үзүүлээд л унах ваа биш "үзүүтэй л бахархваа"
    Дальдраад л биш зальбираад л

    AntwortenLöschen
  2. @Zolube Баярлалаа засчихсан шүү

    AntwortenLöschen