2011-01-21

Ааваа зорино


Ааваа зорино(Дэндэв)

Намрийн сэрүүн салхинд найгах
Навч нь шаргал моддыг хархаар
Настай буурал аавын минь
Намба нь тодорч харагдах юм даа


Уулын буга нь урамдах цагаар
Унаган нутгаа зорино би
Усны толио царцахын цагт
Ухаант аавдаа очино би

Хангайн уулсын оргилыг харахаар
Хайртай ааваа санагалзах юм
Харз усны тунгалагыг харахаар
Хан аавынхаа ухааныг бишрих юм

Уулын буга нь урамдах цагаар
Унаган нутгаа зорино би
Усны толио царцахын цагт
Ухаант аавдаа очино би

Хангайн энгэрт ургасан цэцэг шиг
Ханагар цээжинд чинь наалдахсан
Мөнх тэнгэрт шүргэх зулзаган хус шиг
Мөрөн дээр чинь сууж тоглохсон ааваа

Зүүдний минь унагыг хулжихаас өмнө
Зүрхний минь цэцгийг гандахаас өмнө
Халуун хураар үрээ тэтгээч ааваа
Хайрынхаа үгээр хүүгээн шагнаач ааваа

Сэтгэл гэгэлзсэн сэрүүн намраар
Цэргээс хүү чинь халагдаад очно
Сэтгэл нь цайлган аав минь та
Сэмхэн мэгшээд угтах юм даа та

Уулын буга нь урамдах цагаар
Унаган нутгаа зорино би
Усны толио царцахын цагт
Ухаант аавдаа очино би

Уулын буга нь урамдах цагаар
Унаган нутгаа зорино би
Усны толио царцахын цагт
Ухаант аавдаа очлоо би (2 удаа)

4 Kommentare:

  1. sain baina uu? ih saikhan duu bailaa. Tand ajiliin amjilt, saikhan bukhniig husi

    AntwortenLöschen
  2. Энэ дууны үг аяыг Эрдэнэбаяр өөрөө зохиосон уу? Өөр авторын нэр хайгаад олдсонгүй...?

    AntwortenLöschen
  3. Энэ дууны үг аяыг хэн зохиосон бэ? Хэлж өгч тусална уу? Дундуур нь хэлдэг шүлгийг бас хэн бичсэн бол?

    AntwortenLöschen
  4. Энэ дууны үг,аяыг жүжигчин Эрдэнэбаярын ээжийнхээ отгон дүү Төв аймгийн Цээл сумын малчин,уран сайханч залуу Отгонтэнд гэдэг залуу цэргийн алба хаах үедээ зохион дуулдаг байсан нь хожим нь киноны дуу болсон түүхтэй юм билээ.

    AntwortenLöschen