Гоожнанаа
Галуу шувууны дэгдээхэй
Гадаа гараад ганганаж байна
Голын хайртай Гоож нан аа
Галав юүлтэл дуулж сууна даа, Гоож нан аа, хө
Xун шувууны дэгдээхэй
Xулсан дотор ганганаж байна
Xувитай төрсөн Гоож нан аа
Xошуу нутагтаа дуулж сууна даа,
Гоож нан аа, хө
өөвөн сөөвөн гэзгэнд нь
өнгийн туушинг таарууллаа
өөрийнх биш хүнийх болохоор
үдшийн шөнөдөө хоосон доо Гоож нан аа хө
Их олон бадаг болгоод газар газар янз бүрээр дуулдаг юм билээ. Бас домог нь их сонирхолтой юм билээ. Одоогийн Сэлэнгэ аймгийн орчим Гоож нан а гээд ядуу залуу халхад алдартай сайхан бүсгүйг өөртөө дурлуулж авч суугаад дараа нь салаад өөр хүнтэй суусан гэлүү тиймэрхүү юм билээ. Дараа нь салаад хайр сэтгэл, халамжийг нь өгүүлэхдээ энэ дууг зохиож дуулсан гэдэг байх аа...
AntwortenLöschenУулан дээрээс хальтардаг нь
Ул муугийн хар гайдаа
Уулзаж суугаад алдана гэдэг чинь
Ухаангүй явсны хар гай даа Гоож нан аа хө
Хадан дээрээс хальтардаг нь
Хазгай гишгэсний хар гай даа
Хамтарч суугаад алдана гэдэг чинь
Хайргүй явсны хар гай даа Гоож нан аа хө
г.м үргэлжлээд яваад байдаг юм билээ. Аавын найзууд ирээд найрлаж байхад нэг ах бүүр нэлээн урт дуулаад бүгд хөгжилдөөд би энэ хоёр мөрийг л тогтоож үлдсэн. Гоё дуу шүү.