2010-12-21

Шинэ жил

Сонсох: mongolduu.com

Шинэ жил

Энэ орчилон нэг насыг нэмлээ
Цэцэг ургах шиг цасан охид өслөө
Гоёл чимгээ зүүсэн ногоон гацуур
Гоо сайхан аз жаргал гялалзна


Надад чамд нэг хаврыг авчирхаар
Намуухан орчилонд шинэ жил айлчилан ирлээ
Тэнүүн сэтгэлийн билэгдэл өвгөн аав
Тэнгэрийн орны бурхан адил харагдав

Зөөлөн зөөлөн хаялах цасан ширхэг
Зөрөөд өнгөрөх хүн бүхэн инээмсэгэлсэн
Шинэ жилийн баяр энэ гэрэлт үдэш
Зөвхөн сайн сайхныг дуулцгаая

Хожмын азтай учралыг хөтлүүлээд
Хүн бүхний сэтгэлийг ойртуулах
Зул сарын цасан ширхэг наадам
Зөн билгийн наран ойрхон гэрэлтнэ

Зөөлөн зөөлөн хаялах цасан ширхэг
Зөрөөд өнгөрөх хүн бүхэн инээмсэглэсэн
Шинэ жилийн баяр энэ гэрэлт үдэш
Зөвхөн сайн сайхныг дуулцгаая

Энэ орчилон нэг насыг нэмлээ
Цэцэг ургах шиг цасан охид өслөө
Гоёл чимгээ зүүсэн ногоон гацуур
Гоо сайхан аз жаргал гялалзна

Зөөлөн зөөлөн хаялах цасан ширхэг
Зөрөөд өнгөрөх хүн бүхэн инээмсэглэсэн
Шинэ жилийн баяр энэ гэрэлт үдэш
Зөвхөн сайн сайхныг дуулцгаая

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen