2007-09-27

Эндүүрмээр гэнээ би ээжтэйгээ

Эндүүрмээр гэнээ би ээжтэйгээ
Үг Д.Дашдондов Ая Б.Бямбабаяр

Инээх чинь хүртэл ээжээ ээж гээд
Хэлэлцээд байх юм аа
Эндүүрмээр гэнээ би ээжтэйгээ
Ивээл хайрынх нь өгөөмөртэй
Эгнэхгүй л байхдаа би
Хичээх л юм даа ээж минь ээ

Ярих чинь хүртэл ягаа яг гээд
Хэлэлцээд байх юм даа
Ялгамгүй гэнээ би ээжтэйгээ
Ялдам аашных нь сайханд
Яндахгүй л байх даа би

Хичээх л юм даа ээж минь ээ
Алхаа чинь хүртэл адил аа адил гээд
Хэлэлцээд байх юм аа
Андуурмаар гэнээ би ээжтэйгээ
Ажил үйлсийнх нь гаргуунтай
Айлсахгүй л байх даа би
Хичээх л юм даа ээж минь ээ

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen